Европын Холбоо ирэх оны нэгдүгээр сард Оросын эсрэг хориг арга хэмжээний 16 дахь багцыг хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байна. АНУ-ын зүгээс хамгийн сүүлд нэвтрүүлсэн хориг арга хэмжээнүүдтэй адилхан санхүүгийн шинэ хязгаарлалтуудыг уг багцад оруулах ажээ гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Европын Зөвлөлийг даргалах эрх Унгараас Польш улсад шилжих 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хориг арга хэмжээний 16 дахь багцыг боловсруулж эхлэх юм байна. Оросын шингэрүүлсэн байгалийн хийн худалдааг хязгаарлах болон Европт үйлдвэрлэсэн хэд хэдэн барааг Орост дамжуулан экспортлохыг гуравдагч улсуудад хориглох зэрэг арга хэмжээ уг багцад орох аж. Европын Холбоо нь хориг арга хэмжээний 15 дахь багцыг хараахан батлаагүй байгаа бөгөөд түүнийг арваннэгдүгээр сарын 27-нд хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байсан юм.
Оросын болон Хятадын 29 компани, 54 хувь хүн, Оросын газрын тос зөөгч 48 усан онгоцыг хар жагсаалтад оруулах арга хэмжээ уг багцад багтах юм байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250