...
...

ХӨСҮТ | Томуугийн халдвар эхний 5 хоногт тарах эсдэл өндөр

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын тухай хамтарсан мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр "Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний тав хоногт халдвар тарах эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ өдрүүдэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаа азнаж, халдвар тархах эрсдлийг бууруулж, өвчин хүндрэхээс сэргийлж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх шаардлагатай. 

Шинж тэмдэг илэрсэн үед сургууль, цэцэрлэгтээ явах нь 5-15 насныхны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг нэмэгдүүлж байна. Мөн хүндэртэл нь эмчилгээ хийлгэхгүй явах тохиолдол их байна. Бид бага насны, нярай хүүхдүүддээ анхаарлаа хандуулахаас гадна 5-15 насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, хатгалгаа өвчин болж хүндрэхээс сэргийлэх хэрэгтэй байна" гэлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ