Канадын эрх баригчид АНУ руу чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг багасгах үүднээс хилийн хяналтаа чангатгана гэж Канадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Доминик Леблан телевизийн СВС сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Канадаас орж ирэх бүх бараанд 25%-ийн импортын татвар ногдуулна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамптай Канад ерөнхий сайд Жастин Трюдо уулзаж, энэ асуудлыг болон эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийд өрнөж буй мөргөлдөөнүүд зэрэг асуудал хэлэлцсэн байна. Канад улс хилийн хяналтаа чангатгахад чиглэсэн нэмэлт арга хэмжээг ойр үед авч хэрэгжүүлэхээр болсон тухай Доминик Леблан мэдээлсэн байна.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Доминик Леблан нар өнгөрсөн баасан гарагт Флорида муж улсад очиж, АНУ-ын Худалдааны сайдын албан тушаалд Доналд Трампын нэр дэвшүүлсэн Хорвард Латниктай уулзаж, импортын татвар нэвтрүүлэх нь Канадад ч, АНУ-д ч ашиггүй болохыг мэдэгдсэн ажээ. АНУ, Мексик, Канад нь чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гурван талын гэрээг өмнө нь байгуулаад байсан юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250