...
...

Хагалгааны үеэр тариурын зүү биед нь үлдээснийг 18 жилийн дараа мэджээ

18 жилийн турш хэвлийн хүчтэй өвдөлт мэдэрсэн бүсгүй өвдөлтийнхөө шалтгааныг саяхан олжээ. 

Тайландын хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах зорилготой Павена сан уг мэдээллийг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд дэлгэжээ. Эмэгтэй 18 настай байхдаа амаржсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд түүнийг төрсний дараа их хэмжээний цус алдахаас сэргийлж мэс засал хийжээ. Үүнээс хойш хэвлийн доод хэсэгтээ үе үе хүчтэй өвдөлт мэдэрч байсан эмэгтэй өнгөрсөн жил рентгенд харуулсан ба энэ үеэр бүсгүйн умайд тариурын зүү байгаа харагдсан аж. 

Харамсалтай нь тариурын зүүг түүний биеэс гарган авах боломжгүй гэжээ. Түүнд хийгдэх хагалгаа гурван удаа хойшилж, сард дөрвөн удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон байна. Түүний биед байгаа зүү дотогш шигдэн орсон байдалтай байгаа бөгөөд бүсгүй анх хагалгаа хийсэн төрөх эмнэлгээсээ нөхөн төлбөр шаардсан ч одоогоор нөхөн төлбөр олгох эсэх нь тодорхойгүй байна. 

Үүнээс үүдэн тус төрөх эмнэлэг олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ