Дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч хамгийн том 100 компанийн орлого 2023 онд 632 тэрбум ам.долларт хүрч, 2022 онтой харьцуулбал 4,2%-иар өссөн тухай Стокхолмын дэлхийн тулгамдсан асуудлуудын судалгааны олон улсын хүрээлэнгээс гаргасан дэлхийн зэвсгийн худалдааны талаарх ээлжит илтгэлд тэмдэглэжээ.
Зэвсгийн худалдаанаас орох орлого өссөн нь дэлхийн бүх бус нутагт ажиглагдсан байна. Газын зурвас болон Украин дахь мөргөлдөөн, Зүүн Азийн хурцадмал байдал, цэргийн зэвсэглэлээ шинэчлэн сайжруулах хөтөлбөр хаа сайгүй хэрэгжүүлж байгаа зэргээс үүдэлтэйгээр эрэлт өсөж байгаатай холбоотойгоор жижиг үйлдвэрлэгчдийн орлого ч нэмэгдсэн ажээ. Эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас том 100 компани 2023 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж, орлогоо өсгөсөн байна. Энэ хандлага 2024 онд ч бас үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250