Oxford толь бичиг 2024 оны үгээр “brainrot” буюу илжирсэн тархи-г сонгосон тухай Оксфордын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Хүмүүс онлайн контентыг хэт их ашигласны улмаас оюуны доройтолд орсон гэж толь бичгийн редакц үзжээ. Сүүлийн нэг жил энэ үгийн хайлт 230 хувиар нэмэгдсэн байна. Анх “brainrot” үгийг АНУ-ын зохиолч Хэнри Дэвид Торо “Уолден буюу ой дахь амьдрал” номдоо ашиглажээ. Сүүлийн саруудад энэ үг блогер, сэтгүүлчдийн үгийн санд байнга эргэлдэх болсон байна.
Энэ онд хамгийн их хэрэглэгдсэн үгийн жагсаалтад “Slop” буюу хиймэл оюун ухааны бүтээсэн муу чанарын онлайн контент, “ромэнтэзи” буюу романтик фэнтэзи зэрэг зургаан үг нэр дэвшсэн байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250