Нэгдүгээр сарын 14 буюу өчигдөр - олон орны олон хүний сэтгэл зүрхэнд хар дурсамж үлдээсэн гунигт өдөр билээ.
2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр МИАТ компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрсөн бөгөөд багийн бүрэлдэхүүнд НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх мэргэжилтнүүд болон УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид явсан юм.
Тухайн үед манай улсын баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэн, малчид хүнд байдалд орсон. Завхан аймгийн нийт нутгаар цаг агаар эрс хүйтэрч, зудад нэрвэгдсэн бөгөөд малчид өглөө сэрэхэд гэрийг нь давах шахам цас орж, туйлдаж байсан цаг. Уулархаг газраараа нэг метрээс илүү, тал газраа 50- 80 см цастай учир хүн байтугай машин ч явах боломжгүй байсан. Тэр л цаг мөчид НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар тусламж хүссэнээр тус газраас төлөөлөгчид ирсэн. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ирсэн төлөөлөгчид Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй хамтран Монголын баруун, зүүн хязгаарыг зорьсон билээ.
Баруун аймагт ажиллах Ажлын хэсгийнхэн Улаангом-Малчин- Хяргас-Тосонцэнгэл гэсэн чиглэлээр тусгай үүргийн нислэг гүйцэтгэхээр 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт Улаангомоос хөөрсөн гэдэг. Ажлын хэсгийнхэн цагийн дараа Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Харгайн зуух гэдэг газар өвөлжиж байсан малчин Зандангийн гэрийн ойролцоо буухыг оролдох үедээ өрөөсөн дугуйгаараа хунгарласан цастай хонхорт тааран хажуулдан унаж дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тухайн үед Монголд ид өвлийн хүйтэн тачигнаж, агаарын хэм -40°С хүрч байсан бөгөөд нийт 12 аймгийн 192 суманд зуд болж, 12 сая орчим толгой мал хорогдсон юм. Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож явсан багийнхан ийнхүү эмгэнэлт осолд орж, олон хүн амь насаа алдсан явдал тухайн үед ихээхэн шуугиан тарьсан билээ.
Амь насаа алдагдагсдын нэрсийг эргэн дурсвал:
- Шагдарын Отгонбилэг /Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн/
- Батчулууны Баярмаа /Монгол Улсын иргэн, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан/
- Цэвэгмидийн Батзориг /Монгол Улсын иргэн, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин/
- Дашдаваагийн Отгон /Нисдэг тэрэгний техникч/
- Сабине Метцнер-Страк /Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газрын нэгжийн ахлагч(UNDAC) , Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах газрын (OCHA) Ази Номхон далайн бүсийн гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохицуулах салбарын дарга/
- Жерард Ле Клэйр /Их Британийн Нэгдсэн Вант Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын нэгжийн гишүүн (UNDAC), Жерси мужийн Байгаль орчин, төлөвлөлтийн газрын Байгаль орчны үйлчилгээний хэлтсийн захирал/
- Матью Гирвин /АНУ-ын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан/
- Такахиро Като /Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч/
- Минору Масаки /Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн зураглаач/
Дээр дурдсан хүмүүсийн ажлын үр дүнд хандивлагч орнууд зуданд нэрвэгдсэн монголын малчдад 12 сая ам.долларыг бэлнээр, 18 сая ам.долларын бараа материалыг өгсөн юм.
Эдгээр хүмүүс хорвоог орхисон ч тэднийгээ санан дурсах олон үйл хэргийг ар гэрийнхэн болон найз нөхөд нь санаачилжээ. Тухайлбал, осол болсон газраас холгүй орших дэнж дээр 2,6 метр өндөр гантиг хөшөө босгосон бөгөөд хөшөөн дээр “Энд 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүмүүнлэгийн үйлс тээж явсан хүмүүс эндсэн. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” гэсэн үгс бичжээ. Мөн ослоор амь үрэгдсэн есөн хүний нэрийг мөнхөлсөн байна. Харин Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас сумынханд эмнэлгийн тусламж үзүүлэх Б.Баярмаагаар овоглосон “Баярмаа" сан байгуулагдсан аж. Мөн Ш.Отгонбилэг агсны дурсгалд зориулж Эрдэнэт хотод гэрэлт хөшөө босгосон, НҮБ-ын шинжээчдийн багт явсан Жерард Ле Клейрын гэргий Сара болон түүний андууд гэгээн дурсгалыг нь мөнхлөн хөшөө босгож, “Байгаль хамгаалах" сан байгуулсан гээд олон зүйлийг дурдаж болно.
Гэвч өдгөөгөөс 15 жилийн тэртээ Монголд тохиолдсон байгалийн гамшигт туслах гэж албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тэдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг бид хэрхэн хүндэтгэж байгаа билээ?!
Саяхан буюу шинэ он гарахын өмнөхөн УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн ноцтой гэмээр мэдээллийг тавьсныг та бид санаж байгаа. Тэрээр: "Залуучууд аа!
Надад та бүхний дэмжлэг туслалцаа share хэрэгтэй байна!
Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбон, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!
Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна!!! SHARE хийнэ үү!!! Та бүхэнд баярлалаа!
#Хэлмэгдүүлэлтийгзогсоо!!! #ЭсэргүйцэжБайна!!! #Ардтүмнээбод!!!" хэмээн бичсэн юм.
Энэхүү пост олон нийтийн дунд шуугиан тарьж, хүмүүс янз бүрийн таамаглалаар хүлээн авсан. Гэвч бүхэл бүтэн 17 жил илрэхгүй байсан тэрхүү эмгэнэлт хэрэг хэзээ хойно гэнэт, сонгууль болохын өмнөхөн дуулиан үүсгэж байгаа нь илт үнэмшилгүй зохиомол мэт санагдсаныг нуух юун. Өнгөрсөн олон жилийн хугацаанд явагдсан хэд хэдэн удаагийн сонгуулийн үеэр уг хэргийг илрүүлнэ хэмээн шоудаж, сонгогдож байсан нөхдийг ч хүмүүс санаж байгаа байх. Үнэхээр л иймэрхүү сэжүүр гарах байсан юм бол энэ олон жилийн хугацаанд илрүүлэхгүй, юугаа хийж байсан юм? гэх асуулт аяндаа урган гарахаар.
Ер нь л, сонгуулийн сезон эхлэх дөхөхөөр үнэн худал нь мэдэгдэхгүй баахан сенсааци дэгддэг нь манайд гэм биш зан болон төлөвшиж, олон нийт ч тэдгээрт бараг дөжирсөн гэхэд хилсдэхгүй. Ямар нэгэн шуугиан дэгдээд эхлэнгүүт нэг л итгэл үнэмшил муутай санагдан, сүүлийн үед бараг л сүүдрээсээ бусдад итгэхэд бэрхтэй болоод байгаа мэт...
Д.Мигаа
Зев бичи хахаха
Жинхэнэ эх оронч хүн байсан юм. Атаархаж новширсон зарим нэгэн элдэв юм бичихээ зогсвол таарна
Chi yag ard tumnee bodoj haragdaach, zuunii shildeg luivarchin , aluurchin ii huu, chamaig ch sain zuil huleehgyi bgaa
Za shaaldoo haana gavyaa n bgn baahan ulsiin mongo huvidaa idsen ll hun shd.
gokiig tsulmuj ard tumnii hurguur duraaraa durj baijdee maani badnii hum
Тэр үед Гок-д ажиллаж байсан хүмүүс ярьдаг юм билээ маш их зальтай Гокын мөнгийг хувийн юм шиг зарцуулдаг ,хүү Содбилэг нь Шевейцарьт дунд сургуульд Эрдэнэтийн мөнгөөр сурдаг ,шевейцарьт данстай гээд яриад байвал дуусахгүй ээ.Петровист хувь эзэмшдэг эхнэр Туяагийх нь мөнгө,Германд ямар ч ажил хийхгүй олоон жил амьдарч байгаа охин Одмаагийх нь амьдарлын өртөг бүгд Эрдэнэтийн мөнгө гэдгийг ямар ч эргүү мал ойлгоно. Ёстой л зууны шилдэг луйварчин оносон нэр.
Энэ хүн эрдэнэтийг хувийн юм шиг л идэж ууж, найд нартаа сая сая доллар өгдөг байсан гэдэг шт. Түүний швейцарын банкад офошёр дансандаа хийсэн олон сая доллар бол мэдээж эрдэнэтийн мөнгө гэдгийг тэнэг хүн ч ойлгоно. Нүгэл нүдээрээ гарсан даа.
Orosiin mafi Otgonbilegiig alahiin tuld iim olon huniig alsan umdaa Erdenetiin orosiin taliinhiig Orosiin mafi Mongoliin taliig Bagabandi Baldorj Otgonbileg 3 huvichilj avah tuluvluguu butelgui bolsnii tuluusend olon hun amia ugsenduu Zorig Narantsatsralt gm Hov jiv sonssoniihoo tuluu Zenee Dashbslbar nar yavsandaa
zugeer neg hulgaich erdenetiig huviin kompani bolgoj idsen
, Otgonbileg bol odoonii uls turcdiig bodohod ard tumnee gesen setgeltei hun baisan. Uhsen hun ug heleh bish
Отгонбилэг агсаныг маш мундаг мeнeжио байсан гэж тухайн үёд өндөр алба хашиж байсан хүргэн ах минь дурсаж байж билээ,Энэбиш,Отгонбилэг,Дашбалбар гэх олон хөвгүүдээр эх орон чинь дутаж байна даадутаж
ulsiin uildveriig huviin kompani bolgoson bsan biz dee, muu golog buynaa edleed duugai bsan chini dr bh shuu sodbilegee
Монгол улсыг Отгонбилэг удирдаж байсан бол бид өдийд сайхан амьдарч байгаа,Монолын хамгийн том луйварчин бол бүх үйлдвэр ,аж ахуйг бүгдийг нь устгасан Элбэгдөрж, түүний заавраар сэлэм барьж гүйсэн СҮ Шүй Жан Энхбөлд 2 шүү.
Ene hvnd Bol barag, hoshoo bosgoh ch bagdan! Mongold todigvi,Gadaadin olon oroni hvmvvs,Hiisen bvteesen ajiliin ondoroor vnelj yvdag.Mundag chadvarlag aguu hvn bsan yum shvv!
otgonbilegiig xuuli diilj chadaagvi. ex orni baylag.erdenet uulin buyn shvv.neg ve mon ch tom zangaragatai baisan daa olon ch xvniig erdenet uulin buynaar ood ni tatsam
hiisen bol tegeed yahuu
аавынхаа нэрийг хамгаалж чадахгүй байж арчаагүй амьтан
20-r zuunii Mongoliin hamgiin tom luivarchin
za daa barag ongotcnii joloochiig zagnaj baigaad tend buulgaj ,olon saihan jiriin humuusiin amiig ursen bizdee.luivarchin daranguilagch gadaadad mongoliin baylgaar erdeneteer togloson hundee.
alban tushaalaa hangalttai huvidaa ashiglasan hun gej boddog doo.
Dorxi xumus yasan muxai atach xumus ve,ursdu ene xun shig ulan galru orj chadaxu
Энд идс эн уусан гэж бичиж байгаа хүмүүс бол хамгийн ёс суртахуунгүй, өөрсдөө олигархуудын гар хөл болсон хүмүүс л байгаа. Ш. Отгонбилиг гэж харинч эх оронч хүн байсан юм шүү ТЭНЭГҮҮДЭЭ.
Ulsiin mongo g idsen ll hun shde, haana yuun gavyaa bgd bgn!!!
Otgonbileg ulsiin bayalagiig uuriin buyan met tsatsaj bsan gedgiig olon hun yarih yum bilee, bagabandi ch bishgui hurtee bizee,,! Yum uneneeree l bh yostoi
отгонбилэг бол зууны шилдэг луйварчин биз дээ юун баатар вэ
хшх
Зоригийн хэрэгтэй холбогдож нүдний булай болох вий дээ.