...
...

Сугалааны кодтой баримтаас болж жижиг худалдаачид дампуурах вий

  Өнгөрөгч оны долдугаар сард НӨАТ-ын тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү хууль нь татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20, худалдан авалтынхаа 2 хувийг урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Татвар төлөгч татварын буцаан олголтыг авах хүсэлтээ сар болгон холбогдох баримтуудын хамт дараа сарын 10-ны дотор харьяа дүүргийнхээ татварын хэлтэст хүргүүлснээр жилд нэг удаа буюу 2016 онд төлсөн татварынхаа буцаалтыг 2017 оны эхний хагас жилд багтаан авахаар заасан.   

     Тус хуулийн сайн тал нь НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгодог болсноор татварын бааз суурь өргөжиж сайн дураар НӨАТ төлөх аж ахуй нэгж олноор бий болж, энэ хэрээр төсвийн орлого нэмэгднэ гэж байгаа юм. Хэрэв хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөгт хүрсэн бол заавал татварын албанд суутган төлөгчөөр бүртгүүлэх юм. Харин борлуулалтын орлого нь 10 сая төгрөгөнд хүрчихсэн бол сайн дураараа бүртгүүлж болно. Харин тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ-ын падаан өгөх хэрэггүй юм. Гэвч иргэдэд заавал сугалааны кодтой баримт олгоно гэж хуулинд заасан. Иймээс энэ талаар иргэд хэр зэрэг мэдээлэлтэй байгаа болон шинээр батлагдсан НӨАТ-ын хуулийг хэр сайн мөрдөж байгааг сурвалжиллаа.

      Монголдоо томоохонд тооцогдох сүлжээ дэлгүүр “Макс” супермаркетийг зорилоо.

“Макс” супермаркетийн салбарын зохион байгуулагч

- Саяхан кассын машиныг албан байгууллага бүр авах хэрэгтэй гэсэн. Танайх авсан уу?
- Авсан. Нэгдүгээр сарын 1-ээс эхлээд тавигдсан.
- Хэдэн төгрөгөөр авсан бэ?
Үнэ өртгийн тухай сайн мэдэхгүй байна. Төвөөс нэгдсэн журмаар тавьсан.
- Үйлчлүүлэгчид кассын машинд ямар хандлагатай байна?
- Өмнө нь үйлчлүүлэгчид талоноо хаяад явчихдаг байсан бол одоо авч явдаг болсон.  Хүмүүсийн талон авах сонирхол ихэссэн нь сугалаатай холбоотой байх. Зарим хүмүүс сугалаанд оролцох гээд бүртгүүлэхээр болохгүй байна гэж байсан. Энэ нь сүлжээний ачаалалтай холбоотой байх.
- Кассын машиныг авч тавьснаар танай байгууллагад өмнөхөөсөө илүү дэвшилтэт зүйл байна уу?
- Өмнө нь хор ашиглаж хэвлэдэг байсан. Харин кассын машин лазерь учир илүү хурдтай хэвлэж байгаагаараа онцлог. Олон бараа уншуулсан ч хүндрэл учрахгүй байгаа.
- Шинээр тавигдсан кассын машиныг хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?
- Анхандаа сугалааны дугаар гарахгүй байсан. Одоо бол жигдэрсэн.  Өөр хүндрэл гараагүй байна. Магадгүй сарын эцэст талоны цаасны өртөг өндөр гарах гэх мэт санхүүгийн асуудал гарч ирж болох юм. Өмнөх кассын машин талоны хор, цаасаа хэр иддэг байсан гэх мэт харьцуулалт хийгдээд эхэлнэ. Одоохондоо ашиглаад сар л болох гэж байна.

Сүлжээ дэлгүүрүүд орлогын хувьд сайн болохоор кассын машиныг аваад аль хэдийн хуулиа мөрдөөд эхэлсэн байлаа. Мөн сүлжээ ресторанууд ч адил байв.

Л.Энхцэцэг: “Модерн номадс”-ын сүлжээ рестораны ерөнхий нягтлан.

- Хэзээнээс НӨАТ татварын хуулийг мөрдөж эхэлсэн бэ?
- НӨАТ-ын хууль шинээр батлагдсан үеэс эхлээд бэлтгэлээ хангасан. Тэгээд нэгдүгээр сарын 1-ээс эхлээд хуулиа мөрдөж эхэлсэн.
- Танайх кассын машин худалдаж авсан уу?
- Манайх хуучин кассын машинаа ашиглаж байгаа. Кассын машинаа ашиглаад бараг 8 жил болж байна. Манай кассын машиныг хариуцсан үйлчилгээ эрхэлдэг “Вэб монголия” гэдэг байгууллага байдаг. Тэр компаниараа дамжуулаад программ суулгуулаад татвар руу холбогдсон.
- Ямар программ хэдэн төгрөгөөр суулгуулсан бэ?
- Энэ тухай мэдээлэл байхгүй. Манайхаас ямар нэгэн төлбөр, мөнгө гараагүй. Бидний хэрэгцээг хангахын тулд бүх зүйлийг гэрээлж байгаа компани бие дааж хийсэн. Манайх зөвхөн татвар руу холбогддог ID код мэдээллүүдээ өгсөн.
- Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж хэлж болох уу?
Одоогоор манайд баримт гарахгүй байна гэсэн асуудал байхгүй. Үйлчлүүлэгчид QR код буюу сугалааны кодоо аваад явж байгаа.

Дээрх байдлаар хуулиа мөрдөөд эхэлсэн олон байгууллага байсан юм. Харин гар дээрээс жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хувьд байдал эсрэгээрээ байлаа. Кассын машин нь зах зээл дээр 300,000-1,500,000 төгрөгний үнэтэй байдаг.  Энэ нь орлого багатай наймаа эрхлэгчдийн хувьд улам л нэмэгдсэн ачаа болох нь мэдээж. Орлого нь 50 саяд хүрээгүй үйлчилгээ эрхлэгчид кассын машин авдаггүй юм гэхэд заавал сугалаа хэвлэх принтертэй байх шаардлага гарч ирж байна.

Б.Алтантуяа /жижиг ТҮЦ ажиллуулдаг/

- Сайн байна уу? Та ТҮЦ ажиллуулаад хэр удаж байна вэ?
- Нэг жил болж байна.
- Саяхан шинээр батлагдсан НӨАТ-ын хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ? Кассын машины талаар мэдэх зүйл байна уу?
- Тэр чинь их үнэтэй гэж дуулдсан. Миний сонссоноор 3 сая гаруй төгрөгийн үнэтэй гэсэн. Над шиг орлого багатай хүнд бол боломжгүй зүйл. Том худалдаа эрхэлдэг байгууллагуудад бол боломжийн, мань мэт шиг жижиглэн, ширхэгийн чихэр жимсний худалдаа хийдэг хүмүүст бол тун хүнд. Нэг ширхэг чихэр зараад л талон хэвлүүлж өгнө гэвэл бүтэхгүй.
- Хэрэв таны орлого 50 саяд хүрээгүй бол НӨАТ-ын падаан иргэдэд хэвлүүлж өгөх шаардлагагүй. Гэхдээ заавал сугалааны баримт хэвлүүлж өгөх шаардлагатай. Энэ тухайд та боломжтой юу?
- Надад интернэт орчинд ажиллах мэдлэг байхгүй. Тэгээд ч тэр хэвлэдэг машин авах бололцоо тун бага. Цаас энэ тэр гээд л явж өгнө биздээ бодвол. Тэгээд ч манай ТҮЦ сургуулийн хажууд байдаг. Нэг ширхэг, ширхэгээр чихэр авдаг хүүхдүүд олон. Тэр болгонд сугалаа хэвлэж өгнө гэвэл ч, ээ мэдэхгүй.
- Таны наймаа сүүлийн үед хэр байна вэ?
- Эдийн засаг хямралтай болоод ч тэрүү их муудсан. Миний санааг зовоож байгаа зүйл бол хүмүүс сугалаанд оролцох хүсэлтэйгээр том супермаркетуудаар үйлчлүүлдэг болох вий. Тэгэхээр бидэн шиг сугалаа хэвлэж өгч чадахгүй жижиг дэлгүүрүүдийн худалдан авагч эрс багасч дампуурч болно шүү дээ.

Дээрх иргэнтэй адил ярьж хэлэх хүмүүс ч олон байлаа. Наймаа эрхлэгчдийг харахад, НӨАТ-ын тухай хуулийн талаар мэдээлэл маш муутай байсан бөгөөд ихэнх иргэд юу ч мэдэхгүй байсан юм. Мөн үйлчилгээ худалдаа эрхэлж байгаа хүн бүр кассын машин авах ёстой гэсэн ойлголттой байлаа.

Д.Мөнхжаргал /Төгөлдөр төвд гоо сайхан, гоёл чимэглэлийн худалдаа эрхэлдэг/

- Та энд худалдаа эрхлээд хэр удаж байна вэ?
- Нэг жил болж байна.
- Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын талаар та юу мэдэх вэ?
- Хоёр хувиа буцааж авна л гэсэн. Аан, бас Кассын машины талаар сонссон юм байна. Үйлчилгээ эрхэлдэг байгууллага бүр авах хэрэгтэй гэнэ лээ. Үнийнх нь талаар хүмүүс 2 сая, зарим нь 2,800,000 гэж яриад байгаа.
- Хэрэв таны орлого 50 саяд хүрээгүй бол заавал авах шаардлагагүй юм. Та зөвхөн сугалааны баримт тарааж өгч болно. Танд ажлын цаг заваараа интернэт орох боломж хэр гарч байна?
- Тийм зав байхгүй. Энэ бол Төр жижиг бизнес эрхлэгчдээ үгүй хийх гэсэн бодлого. Манайх шиг жижиг газраас хүмүүс хамгийн ихдээ 10 мянган төгрөгөнд л юм авдаг. Энэ болгонд бид талон гаргаж өгч чадахгүй. Аливаа нэг юм жижиг зүйлээс эхэлдэг. Жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байтал улам л нуруун дээр нь ачаа нэмж байна. Төр жижиглэнгийн худалдаа эрхлэгчдээ бодох хэрэгтэй байсан. Биднээс асууж, хэлэлцэлгүйгээр ийм шийдвэр гаргах ёсгүй. Тэгээд ч энэ гаргасан шийдвэр нь жижиг худалдааны газруудыг хаалгаа барихад хүргэж болзошгүй.

 Дээрх хүмүүсийн хэлж байгаа нь нэг бодлын зөв. Хүмүүс үнэгүй зүйл, сугалаа, хонжвор гэх мэтийн зүйлд нугасгүй дуртай. Энэ хэрээр тэд 2 хувиа буцаан авах НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд кассын машинтай болон сугалааны код хэвлэж өгдөг газруудаар үйлчлүүлэх болно. Харин жижиглэнгийн худалдаа эрхлэгчид маань хаягдан үлдэж магадгүй нь. Иймд жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих талаар ямар нэгэн гарц хаймаар...

         Б.Янжиндулам                                        

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • ebarimt.mn ruugee orooch malaa

  • Bugd adilhan tatvar tuldug baih ni shudarga yum bish uu

  • ENE BALAI YMAA ODOO BOLIOCHEEEE JIJIG GAZRUUD HETSUU BNSHDEEEE UNEHER TOVOGTRI BNA HUMUSIIHEE AJIL HIIJ OLOH ORLOGIIG BODDGUI YMUUUUU JIJIG BUSSINES SHAGDLAASHDEEE.TOR ZASAG YU BODOJ BDGIIM BOLOO

  • нөат төлөгч 27000 аж ахуйн нэгжид кассын машин 2000000 төгрөгөөр шахахад хэдэн тэрбум болох вэ? Энэ зөвхөн хэсэг луйварчны шахааны бизнес юм биш үү?

  • arai dendej bn jijig biznes erhelj uursdiigu tsalinjuulj amijirgaaga zalguulj bga humuusiig bugdiig ajilgui bolgood turuus halamj harj suudag humuusiin egneeruu oruulah ged bg yumuu.tatvariinhan bainga kassiin mashin tawi gj daramtalj bn

  • unegui yumand durtai humuus sugalaa ene ter hudlaa sh dee

  • Энэ байдалаас болж түрээсээр 8 нэрийн дэлгүүр ажилуулж байгаа иргэд бүгд хаалга барьж байна дөө. Ард түмнээ гэх сэтгэл үнэндээ алга байна .Босох хэрэгтэй юм шиг

  • энэ төр засаг ард түмнээр тоглож болоогүй л байна уу. тэр 2 %тай хувьгүй ард болж л таарна.Хооронд нь хагаралдуулах гэсэн АН+ийн уваагүй оролдлого. Бүгд АНУын хошного долоогчид зайлсугай

  • МОНГОЛЧУУДАА ЦАЛИНГИЙН ДУНДАЖИЙГ БОДОЖ ГАРГАХДАА ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ УТ ТТ ТЗ ГЭДГИЙГ НЭГ ДУНДАЖЛААД БУСАД ТҮ ГЭДГИЙГ НЭГ ДУНДАЖ ГАРГАВАЛ АМЬДРАЛД ЗӨВ СТАТИСТИК ТОО ГАРНА ТӨР ЗАСАГ БУРУУ ТОО СУДАЛГААГААР БУРУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭН ЦАГААН САР ХИЙХЭЭ БОЛЬЦГООЁ

  • hamgiin ehnii sugalaanii tohirloo uzej chadaagui yaj sugalaagaa shalgah be hojson sugalaanii barimtiig haanaas uzeh be mungu taarsan ch yum biluu uzmeer bnaa

Онцлох мэдээ