...
...

Сугалааны баримт хэвлэж өгөөгүй иргэн аж ахуй нэгжид хуулийн хариуцлага ноогдуулна

      Өнгөрсөн онд шинэчлэгдэн батлагдсан НӨАТ-ын албан татварын тухай хуулийг саяхан нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Хуулинд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ-ын падаан өгөхгүй байж болно гэсэн. Гэвч иргэдэд заавал сугалааны кодтой баримт олгоно гэж хуулинд заасан. Хэрэв Сугалааны кодтой баримт олгоогүй бол Татварын хуулийн 74, 75-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

   Тухайлбал, 74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө.

   74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;

    74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар./Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

   75.1.Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид татварын алба,  татварын улсын байцаагч дараахь захиргааны хариуцлага  ногдуулна:

    75.1.1.энэ хуулийн 13.1-13.3 дахь хэсэгт, 18.1.8 дахь заалтад заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг  хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ