...
...

НӨАТ зөвлөмж:

НӨАТ  зөвлөмж:

Та гаалиар бараа оруулж ирж байгаа бол доорх зүйлсийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.


1.    Жишээ нь та 10 сая төгрөгний бараа оруулж ирсэн бол гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлнө. Нийт 500,0+1050,0=1550,0 төгрөг болно. Хэрвээ танай компани НӨАТ төлөгч бол 1050,0 төгрөгний татвараа дараа сард төлөх НӨАТ-өөсөө хасуулчих боломжтой. Харин НӨАТ төлөгч биш бол эргэж ирэх ямар ч боломжгүй. Тиймээс томорсон болон томрох гэж байгаа компаниуд гаалиар бараа оруулж ирэхээсээ өмнө НӨАТ төлөгч болчихвол ашигтай. Харин жижиг компаниуд бол НӨАТ төлөгч болох гэж яарсны хэрэггүй.

2.    Та 10 сая төгрөгөөр бараа оруулж ирээд  баримт бүрдүүлэлт хийсэн байж болно. Гэхдээ үүнийг гаалийнхан баримт гэж бараг л ойшоохгүй дээ. Магадгүй та 20 саяар бараа авчихаад 10 сая гээд баримт худлаа бичүүлсэн байхыг хэн мэдэх вэ. Тиймээс гаалийнханд ийм бараа ийм үнэтэй байдаг гэх мэт бүх мэдээллүүд байдаг. Тэд таны авсан барааны үнийг жишиг үнэтэйгээ харьцуулж үзээд үнэ нь бага байвал жишиг үнэ ийм байдаг юм. Та худлаа баримт бүрдүүлсэн байна 20 саяас татвараа төл гээд л гөжөөд таны барааг өгөхгүй суучихна. Тиймээс энэ асуудал тань дээр хэзээ нэг цагт тулгарч мэдэх юм шүү. Магадгүй гааль дээр танил талтай бол өөр хэрэг.
3.    Гаалиар бараа оруулж ирэхэд барааг авчрахтай холбогдсон тээврийн зардлаас бас гаалийн татвар, НӨАТ авдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тээврийн зардлын баримт бас байх хэрэгтэй.
4.    Мөн тухайн барааг авахыг тулд монголоос шилжүүлсэн гадаад шилжүүлгийн гуйвуулгын баримт болон Олон улсын худалдааны стандартын дагуу хийгдсэн гэрээ хэлцэл зэрэг гааль дээр хэрэг болдог. Үүнийг тэд нэхдэг. Энэ байхгүй бол нөгөө жишиг үнэ гэдэг юм руугаа ордог.
5.    Таньд зөвлөхөд төмөр замаар бараа оруулж ирэхэд маш хэцүү, зайлшгүй татвар төлж  л таардаг. Харин замын унаагаар ирүүлбэл арай хэмнэлттэй байгаад байдаг юм шүү.
За тэгээд таны гаалиар бараа оруулж ирэх ажилд амжилт хүсье.

Зөвлөгөө өгсөн: Мэжик чойс сургалтын төв 

http://www.erininternational.mn/news/

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Наймаачид бүгдээрээ гаальтай 69 өөр бараагаа гаргадаг. Жолооч нь бүгдийг нь базаад гааль төлдөг. Ямар баримт яриад бгаа юм бэ.

Онцлох мэдээ