...
...

Татварт иргэдийн хяналт ч хэрэгтэй

Татварт  иргэдийн   хяналт ч хэрэгтэй.

НӨАТ нь эцсийн дүндээ аливаа улс орны иргэн,  аж ахуй нэгж,  байгууллагыг нэг тайлан бланст оруулах, сүүдрийн эдийн засгийг багасгах, татварын мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтанд байлгаж, хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм болдог байна.   Өөрөөр хэлбэл, тус  хуулийн хүрээнд иргэдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох замаар аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавих эрх зүйн болоод технологийн шийдлийг бий болгож байгаагаараа онцлог юм. Олон улсын туршлагаар татварын хяналт шалгалтыг зөвхөн гааль, татварын байгууллага бус харин НӨАТ-ын бүртгэлийн системд тулгуурлан иргэдийн оролцоотой хийсэн тохиолдолд үр дүнтэй болно гэж үзэх болжээ. Энэ туршлагыг 1970-аад оноос Тайваньд хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Тэр нь  үр дүнтэй болж чадсан учраас тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо дэлхийн олон орон энэ системийг үр дүнтэй хэрэглэж байна.

Судлаачдын үзэж буйгаар Монгол Улсад 612 мянган бизнес эрхлэгч байдаг. Тэдгээрээс 20078 нь НӨАТ төлдөг. Үлдсэн хэсэг нь oгт төлдөггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгж НӨАТ-аа төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, жилийн борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрсэн хүн хүсвэл сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж, энэхүү системд хамрагдах боломжтой. Энэ агуулгаар жижиг бизнес эрхлэгчид хүртэл НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх сонирхол нэмэгдэх нь татварын бүртгэл, мэдээллийн бааз энэ хэмжээгээр тэлж сайжрах томоохон боломж бүрдэх юм.

Түүнчлэн НӨАТ-аас улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Ингэхдээ бүхэл бүтэн нягтлан бодохын борлуулалт дээр нь хориг тавьж байж, улсынхаа төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ажээ.  Уг нь НӨАТ-ыг нэг хувьтай болгочихвол аж ахуйн нэгжүүд хүссэн хүсээгүй төсвийн 30 байтугай хувийг бүрдүүлэх боломжтой гэнэ.  Иргэдийг ийнхүү худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ мэдээллийг тодруулж хэлбэл төлсөн НӨАТ-аа төлбөрийн баримтаараа дамжуулж татварын албанд бүртгүүлэх саналыг тавьж байна. Өөрөөр хэлбэл, төр гааль, татварын албаны хяналт шалгалтын процессыг хялбаршуулж түүнийг иргэдээр гүйцэтгүүлснийхээ төлөө түүний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгохоор болжээ.

Давуу тал: Эдийн засаг тэлж, хүмүүсийн итгэл сэргэж тогтвортой үйл ажиллагаа явуулах  боломж бүрдэнэ. Байгууллага аж ахуйн нэгжийн нягтлангууд  хоёр бус нэг тайлан гаргаж ажил нь хөнгөрч, шударга  ажиллах боломж нээгдэнэ. Бүртгэлгүй байсан олон хөрөнгө, мөнгө  ил тод болж нэг систем, хяналттай болно.

Сул тал: Хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгож өсгөснөөр АА нэгж жижгэрэх хуваагдах замаар татвараас бултах магадлалтай, цаашид хөнгөлөлт чөлөөллтөнд дасах магадлалтай. Түүнчлэн хөдөө орон нутгийн жижиг худалдаа эрхлэгч болон худалдан авагчид тэр болгон баримт өгч, авч чадахгүй бөгөөд авсан тохиолдолд  хүн бүтэн жилийн турш нягт нямбай хариуцлгатайгаар цуглуулж чадвал ашгаа өгөх гэнэ. Сурталчилгаа сургалт зайлшгүй хэрэгтэй байна.  

Ганц  аюул: Эрх мэдэлтнүүд эдийн засаг сайжиран тэлж ил гарч  ирж буй их хэмжээний хөрөнгө, мөнгийг сонгуулийн шоу, сурталчилгаанд зарцуулчих аюултай учир иргэдийн  давхар   хяналт чухал хэрэг болно.

Хэрэгжилт хяналт:

Ер нь аливаа улсын татварын системийг хуулиар тогтоосон татвараа бүрэн авч чадаж байгаа эсэх, тэрхүү татвараа илүү зардал чирэгдэлгүй, бизнес эрхлэгчдэд дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр дүгнэдэг. Гэхдээ далд эдийн засгийн хувь хэмжээ харьцангуй өндөртэй, бүртгэлийн систем бүрэн хөгжөөгүй манай улсын хувьд энэхүү шинэчлэлийг шууд хэрэгжүүлэх нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ихээхэн эрсдэл дарамт учруулж болзошгүй байгааг бодолцох учиртай. Энэ шаардлагын үүднээс эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг давхар батлан гаргаж, татвар төлөгчдөд өмнө нь нуун дарагдуулсан аливаа зөрчлөө ил болгон мэдүүлэх боломжийг нэг удаа олгож байгаа аж.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 861 саяын хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111 сая төгрөгийг татвараас чөлөөлсөн  зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг  үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан иржээ. 12 сарын 7-ны байдлаар 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэд авсан бараа бүтээгдэхүүнээ мэдээлээд эхлэхээр гаалиар нууцаар орж ирсэн бараа бүтээгдэхүүн, түүний тоо хэмжээ нь буруу байсан тохиолдолд борлуулалтаар дамжин шууд ил болох учир тоо хэмжээг нь буруу мэдээлэх, нуун дарагдуулах боломжгүй болох юм. Иргэдийн хяналтын дор дээрх асуудал явагдах учраас Гаалийн байгууллагынхны бараа бүтээгдэхүүнийг нэгд нэггүй тоолж шалган цаг алддаг байдал багасч, харин бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй байх тусгай чиг үүргээ гүйцэтгэх илүү цаг, бололцоотой болох юм байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс импортын хүнсний бүтээгдэхүүн хэзээ ямар хугацаатай хилээр орж ирсэн,  хугацаа нь дуусахаас өмнө хэчнээн нь зарагдсан, хэд нь үлдсэн бэ гэдгийг хүртэл системээс мэдэх боломжтой. Шинэ хууль хэрэгжиж   эхэлснээр гааль, татвар оногдуулах, төлөх, тайлагнахтай холбогдож гардаг олон тооны зардлууд хэмнэгдэж компаниудыг хянаж шалгана гэхээсээ илүүтэйгээр тэдгээрийн бизнест саад бололгүй, хөндлөнгөөс нь борлуулалт, худалдан авалтыг бүртгэх замаар хяналт шалгалтаа хэрэгжүүлдэг горим руу шилжих боломж бүрджээ.

НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгохоор төлөвлөж байгаа бөгөөд  2017 оны 1-р улиралд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтыг иргэдийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээлэл дээр тулгуурлан олгож эхлэх юм байна.

Д.Дугтуй

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ