НӨАТ-ын албан татварын тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Тус хууль нь татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20, худалдан авалтынхаа 2 хувийг урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Татвар төлөгч татварын буцаан олголтыг авах хүсэлтээ сар болгон холбогдох баримтуудын хамт дараа сарын 10-ны дотор харьяа дүүргийнхээ татварын хэлтэст хүргүүлэх ёстой гэж заасан байдаг.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ, ГТЕГ-тай хамтран НӨАТ суутган төлөгч нарт зориулсан “ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, цахим тайлан гаргахад анхаарах асуудлууд” сэдэвт сургалт, үзэсгэлэнг өнөөдрөөс 5-ныг хүртэл МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулж байна.
МҮХАҮТ-аас явуулж буй өнөөдрийн сургалтанд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн НӨАТ суутган төлөгч нар оролцож мөн кассын машин, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд зөвлөгөө өглөө.
Ш.Адъяамаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250