НӨАТ-ын баримтын сугалаагаар 20,000,000 төгрөг хожсон иргэн өнөөдөр батламжаа гардан авчээ.
Азтан нь Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл бөгөөд эхнэр нь бяцхан охиндоо зориулан дэлгүүрээс 27 мянга 630 төгрөгийн тэжээл, хүнсний нэмэлт зүйлсийн худалдан авалт хийж ийнхүү 20 саяын эзэн болгосон байна.
Өнөөдрийн байдлаар #ebarimtСугалаа2 тохиролын үйл ажиллагааны Үндсэн сугалаанаас нийт 3316 иргэн азтан болсон ба түүнээс 377 иргэн ebarimt.mn бүртгүүлсэн буюу азтан болж баталгаажсан байна. Хожлын мөнгө энэ сарын 2-5 хооронд ebarimt.mn-д бүртгэлтэй дансанд орох юмбайна.
Иргэд та бүхэн МӨНГӨ ТӨЛСӨН бол БАРИМТАА АВЧ НӨАТ-н буцаан олголт авч СУГАЛААНД АЗТАН болоорой. Дараагийн тохирол энэ сарын 7-нд болох юм.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
oo bolj de olon huuhedtei hund taarsan bn aztai tanai ger buld amjilt husie az shu