...
...

НӨАТ-ын сугалаагаар 6 азтан дөрвөн сая төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 7-нд гурав дахь удаагийн тохирол МҮОНТ-ээр шууд дамжуулагдан хүрлээ.

52346699 тоот баримтаас 20,000-6136 хүн, 100,000-622 хүн, 500,000-72 хүн, 4,000,000-6 хүн тус тус хожжээ.  Харин супер хонжвор болох 200,000,000 сая төгрөгний эзэн энэ удаа дахин тодорсонгүй. 

Шагналын сан нь нэмэгдсээр байх НӨАТ-ын урамшуулалдаа идэвхтэй оролцохыг хүсье. Мөн дараагийн тохирол энэ сарын 14-нд болох бөгөөд таны өмнө нь бүртгүүлсэн бүх баримт хамрагдах учир баримтаа хаялгүй мөн www.ebarimt.mn-дээ бүртгүүлээрэй. Супер хонжвор 250,000,000 болон нэмэгджээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ