Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалаанд оролцсон 800 гаруй иргэн азтан болсноо мэдээгүй байгааг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс мэдээллээ.
Одоогоор 160 азтаны мөнгийг Ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн банкны дансаар нь дамжуулан олгосон байна.
Нийт азтануудын олонх нь цахим хуудсанд бүртгүүлээгүй учир азтан болсноо ч мэдэхгүй байгаа юм байна. Тиймээс Ebarimt.mn цахим хуудсанд хандаж сугалааны баримтаа шалгахыг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтуяа хэллээ.
УИХ-аас баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах, 100 сая төгрөгийн сантай сугалаанд сар бүр оролцох боломжтой болсон. Сугалаанд оролцохын тулд иргэд төлбөрийн баримтан дээрх сугалааны дугаараа бүртгүүлсэнээр 30000-100 сая төгрөг хүртэлх хонжвороос хожих боломжтой. Азтаны тоог бүртгэгдсэн баримтын тооноос хамаарч тогтоож байгаа юм.
Та үйлчилгээ авсан бүхий л газраасаа төлбөрийн баримт нэхэх эрхтэй. Харин баримт хэвлэх кассын машин байхгүй, авч амжаагүй тохиолдолд и-мэйл хаягаараа баримтаа авахаас гадна Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас баримтаа авах боломжтой юм. Ингэхийн тулд төлбөрийн баримтын дугаараа ТҮЦ машинд бүртгүүлэх ёстой аж. Энэ нь орон нутгийн иргэдэд төлбөрийн шинэ баримт авах нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Эх сурвалж:http://www.breakingnews.mn/
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
zarim ni tanii oruulsan dugaariig umnu ni oruulsan bna,unen dun zuruutei geed yumnuud yavaad bdag tegeheer ene unen sistem uu esvel hudal uu
Ухсэн шал худлаа бизнес хийцгээгээд,сиистемд холбогдоогуй гэж хуцах юм байх чинь билээ