...
...

Швед орноор аялцгаая: Grinda арал

Бид "Швед орноор аялцгаая" сонирхолтой цувралыг өдөр бүр уншигчдадаа хүргэхээр зорилоо.

Байгалийн үзэсгэлэнт Grinda арал нь Värmdö-гийн хойд болон Southern Ljusterögatan-ийн өмнө зүгт байрладаг Стокхольмын олон тооны арлуудын нэг юм. Арлын өмнөд ба баруун эргүүдэд Waxholmsbolaget болон Cinderella компани нь жилийн турш усан замын тээврээр үйлчилж, амрагч аялагчдыг тав тухтай аялуулж байна. Grinda нь Стокгольмын Vaxholm хотын газар нутагт харьяалагддаг бөгөөд үйл ажиллагааг нь Archipelago Foundation байгууллага удирддаг гэнэ.

Grinda арал дээр Дундад зууны эхэн үеэс хүн ам суурьшсан гэж үздэг ажээ. Тэгвэл 1500-аад онд улсын нэгдсэн алба татварын бүртгэлд орсон байна. 1905 онд уг арлыг Нобелийн сангийн анхны эзэн Henrik Santesson тариачдаас худалдан авч архитектор Ernst Stenhammar-ийн загвараар арлын өмнөд хэсэг болох Hemviken-д тансаг гэгчийн виллаг бариулсан байна. 1944 онд хотын захиргааны шийдвэрээр арлыг амралт зугаалгын зорилгоор ашиглах болж хэд хэдэн барилгыг нэмж барьсан гэнэ. Мөн зарим газрыг хадлан бэлтгэх малын бэлчээр болгон ашиглах болж. Ингээд 1994 он гэхэд Vällingbyvägen болон Enskede-гээс морин сургуулийн адууг усан замаар тээвэрлэж авчирсан байдаг.

Grinda-гийн эрэг орчим нь усанд элэгдсэн мөлгөр хадан чулуулагтай, ой мод, дов толгод ихтэй арал. Харин төв хэсгээрээ хөдөө аж ахуй, амралт ая тухад нэн таатай тогтоцтой юм байна лээ. Ер нь бол арлыг том булан хавцал, мөн тариалан бэлчээрийн нутаг гэж хоёр хувааж ойлгоход болно. Арлын хамгийн өндөр цэг нь Klubbudden. 35 метрийн өндөртэй хавцал бий. Эргийн радиус нь 2.5 км орчим. /алхаж үзсэн яг тийм байна лээ ккк/

Стокхольмын хамгийн их амрагчдыг татаж чаддаг аялал жуулчлалын бүс нутаг юм. Одоогоор энд нийтийн байр, майхан лагерь, 32 ортой дэн буудал, шоу парк, дэлгүүр, морин аялал дугуй болон Kayaks завины түрээс, наран шарлага, саун зэрэг үйлчилгээ бүрджээ. За ингээд хаана ч очсон маш тохилог гэгчийн суултууртай, юм юмтайгаа био “00” ч байхын байна лээ шүү…

Мөн үйлчилгээ, хүмүүсийнх нь харьцааны талд өөлөх юм огт алга даа… Бүгд л инээмсэглэнэ дээ харин ч. Эцэст нь үнэ ханшийн харьцуулалтыг сонирхуулахад, буудал нь хоногийн 600-2500 швед крон. Энэ нь манайхаар бол 120-800 мянга хавьцаа. Баячууд нь тансаг өрөө бүхий хаусыг түрээсэлдэг юм. Гэхдээ жижиг өрөө нь л гэхэд бидэндээ 2-3 айл өлхөөн багтчих жишээтэй. Тэгээд хуваагаад төлбөл болчихоор юм. Эсвэл майхнаа бариад хоногтоо 100 крон /25.000 төг/ төлөөд гитараа тоглоод, шар айргаа шимээд үүр цайлгаж болно л доо, бүх л бололцоо энд байгаа.

Р.Слава

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ