...
...

НӨАТ-ын сугалаагаар 11 хүн 4 сая төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хонжворт сугалаа орон даяар явуулж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 6-нд зургаа дахь удаагийн тохирол МҮОНТ-ээр шууд дамжуулагдан хүрлээ.

02870088 тоот баримтаас 20,000-15743 хүн, 100,000-1524 хүн, 500,000-169, 4,000,000-11 хүн тус тус хожжээ. Харин супер хонжвор болох 350,000,000 сая төгрөгний эзэн энэ удаа дахин тодорсонгүй. Хэрвээ та цахим орчинд бүртгүүлэх боломжгүй бол баримтаа цуглуулаад харьяа дүүргийнхээ татварын хэлтэст очиж бүртгүүлж болох юм.

Шагналын сан нь нэмэгдсээр байх НӨАТ-ын урамшуулалдаа идэвхтэй оролцохыг хүсье. Мөн дараагийн тохирол энэ сарын 20-нд болох бөгөөд таны өмнө нь бүртгүүлсэн бүх баримт хамрагдах учир баримтаа хаялгүй мөн www.ebarimt.mn-дээ бүртгүүлээрэй.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ