Дарханд нефть боловсруулах үйлдвэр барина хэмээн нэг хэсэгтээ шуугисан. Тамсагт олборлосон нефть “муусайн” Хятадын ашиг болоод байна. Оросууд Монголд 100 шатахуун түгээх станц бариад нефтийн бодлого атгах гэж байна. Ер нь л эртхэн дотооддоо нефть боловсруулахгүй бол болохоо байлаа хэмээн хэсэг шуурсан. Ингээд Дарханд жилд 500 мянган тонн бензин, 912 мянган тонн дизель түлш үйлдвэрлэхээр шийдсэн. Шийдвэр гарсан хурдаараа, батлагдсан төлөвлөгөө гэгчээрээ бол энэ хавар бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болчих байлаа. Гэвч энэ мега төсөл цуцлагдсан. Цуцлагдсан гэдэг нь дампуурсан гэх үгийн “Гоёмсог” хэллэг ч байх магадлалтай. Манайхан л аж үйлдвэржих гэж арга ядан, өөрсдийнхөө хувьд асар их санагдах хөрөнгө оруулалт шаардсан бүхнээ “Мега төсөл” хэмээгээд байгаа боловч бидний “Мега төсөл” болгон аварга том гэсэн үг биш. Ялангуяа Дарханы нефть боловсруулах үйлдвэр шиг дотоодын хэрэгцээнд зориулагдсан үйлдвэр нь дэлхийн жишгээр бол хувийн ганц компани хэд хэдээр нь байгуулдаг энгийн л нэг үйлдвэр. Үйлдвэр барих газраа сонгосон, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ босгосон, ТЭЗҮ-ээ боловсруулсан энэ төслийн техникийн зургийг Япончууд 2014 оны эхээр дуусгаснаар бэлтгэл ажил нь ерөнхийдөө шийдэгджээ. Бүх асуудлаа шийдээд хийгдэх гэж байсан энэ үйлдвэрийн ирээдүйд эргэж буцамтгай монгол зан саад учруулсан. 2014 оны хавраас бүтээн байгуулалтаа эхлэх гэж байсан “Нефть боловсруулах” үйлдвэрийг Японы “Тоёо инженеринг” компаниар “түлхүүр гардуулах” нөхцлөөр бариулахаар тохиролцсон байсан боловч “Манай засгийн газар энэ төсөлд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн Н.Алтанхуягийн мэдэгдэл бүх зүйлийг “Конец фильм” болгож орхисон байна. Судалгаагаар тус үйлдвэр жилд 1.5 их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг бүтээж, улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоо гарч байжээ. Санхүүжүүлэгч нь Японы улсын Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны банк юм. Төсөл нь төрд хэрэггүй гэдэг үүднээсээ биш түшээдэд ашиггүй гэх бодлоос үүдэлтэйгээр цуцлагдсан байх магадлал бас өндөр. Тухайлбал 2013 оны эхээр УУЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид “...Газрын тосны бүтээгдэхүүнээ найдвартай хангахын тулд дотооддоо үйлдвэр барих нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хоёрдугаарт, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн ард түмний өдөр тутмын хэрэгцээт барааны суурь үнэ болж байдаг. Тэр суурь үнийг бүрдүүлэгч гол бүтээгдэхүүн учраас улсаас зайлшгүй нэгдсэн бодлого барих хэрэгтэй. Дээрээс нь нефть боловсруулах үйлдвэр барьснаар ирээдүйн газрын тос химийн үйлдвэрийн суурь болох юм. Манай улс газрын тосны бүтээгдэхүүн олборлож байна. 2014 оноос олборлолтын хэмжээ жилд нэг сая тоннд хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр дотоодынхоо түүхий эдийг ашиглана. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилтыг тавьсан” хэмээн ярилцлага өгч байжээ. Төр энэ үйлдвэрийн ашигтай талыг тун зөв тодорхойлж байсан байна. Зөв тодорхойлсон үйлдвэрийн ажлаа ч гэрлийн хурдаар үргэлжлүүлж байсан.
Японд айлчлахдаа Н.Алтанхуяг Ш.Абэ нар Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байдаг. Энэ хөтөлбөрт “Хоёр орны Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны банк болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад үргэлжлүүлэн хамтарч ажиллана” гэсэн заалт бий. Дараахан нь Ерөнхийлөгч Нью-Иоркоос Токиогоор дайрч ирэхдээ Ш.Абэ Ерөнхий сайдын өргөөнд зочилсон юм. Ш.Абэ анх удаа гадаадын төрийн тэргүүнийг өргөөндөө хүлээж авсан нь тэр. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Манай хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурж байгуулсан стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар эрчтэй хамтран ажиллая” гэж мэдэгдэж байсан. Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд энэ төслийг хэрэгжүүлэх талаар хэд хэдэн тогтоол гаргасан. УУЯ, ЭЗХЯ-нд, Японы олон улсын хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээр хийх үүргийг ЭЗХЯ-нд, зээлийн баталгаа гаргах арга хэлбэрийг судалж, танилцуулах үүргийг Сангийн яаманд өгсөн юм. Түүхий тосоор хангах үүрэг нь Уул уурхайн яаманд оногдсон. Үйлдвэрийн хувьд ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болчихсон. Манайд зээл олгох Японы олон улсын хамтын ажиллагааны банк гэрээний төслөө өгсөн байгаа. ЭЗХЯ гэрээ байгуулахад болж байна гэсэн хариу өгсөн. Гэтэл яагаад Н.Алтанхуяг энэ үйлдвэрийг гацаанд оруулав гэдэг асуудал урган гарна. Шинэчлэлийн засгийн газрын эзэн маань бондын мөнгийг хяналтгүйгээр, тун буруу төслүүдэд зарцуулсан. Нөгөө талаар нэг хэсэгтээ Монгол улсыг хоёр төсөвтэй болгон харагдуулж байсан Хөгжлийн банк гэх байгууллага нь төрийн мөнгө угаах аппарат хэмээн ард түмэнд хардагдаж байгаа. Тэгэхээр мөнгө угаалт явуулж, ах дүү хамаатан садан, хүргэн, охиндоо тендер авч өгөх боломжгүй болсон гэсэн шалтгаан эхлээд бодож олж болно.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжөөр энэ үйлдвэрийн түүхий эдийг дан дотоодоос худалдан авах ёстой гэсэн шаардлага тавьсан байдаг. Дотоодын тосны нийт нөөцийн 90 хувь нь Тамсагт бий. Олборлолтыг нь Хятадын компани хийж байгаа. 24-25 хувь нь Монголд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдож үлдсэнийг нь Хятадын компани авч байна. Түүхий тосыг хаанаас ч авсан дэлхийн зах зээлийн үнэ үйлчлэх учраас эндээсээ худалдаж авахад асуудалгүй. Ганцхан зам тээврийн нөхцөл гэсэн том асуудал бий. Дэд бүтэц муутай тул их хэмжээний түүхий эдийг Дорнодоос хамгийн ойр өртөө хүртэл авто замаар зөөвөрлөх, тухайн өртөөнөөс шилжүүлэн ачилт хийж төмөр замаар Дархан оруулах шаардлагатай болж таарна. Улмаар эцсийн бүтээгдэхүүний үнэ өснө. Ашиг гарахгүй гэж үзээд хувийн компани ашигтай ажиллуулах сонирхол байвал өөрсдөө хийгээд явж болно төр лав оролцохгүй гэж мэдэгдсэн байх талтай. Гэхдээ энэ мэдэгдэл таамаг магадлал багатай. Учир нь зөвлөмж бол шийдвэр биш. Зах зээлийн ханшийн дагуу хаанаас ч түүхий эдээ авч болно. Тэгээд ч засгийн газар Кувейт, Беларусь зэрэг олон орноос нефть нефтийн бүтээгдэхүүн авах талаар гэрээ хэлцэл хийж байсан тул түүхий эдийн тал дээр алдагдалтай гэж тооцох үндэслэл байхгүй. Тэгэхээр дээр дурдсан ашиг сонирхлын зөрчил л энэ төслийг зогсоосон байх үндэстэй болж таарч байна. Анхнаасаа төслийг хувийн хөгжил хөгжүүлээд явах замаар боловсруулж байсан боловч Н.Алтанхуягийн өмнөх засаг төрийн эзэмшлийг 40 хувь болгосон байдаг бол Н.Алтанхуягийн үед төр батлан даалт гаргана хэмээн төрийн эзэмшлийг 51 хувь болгосон. Батлан даалт нэрийн дор 51 хувь авах гэж хүссэн хүн гэнэт л төрийг эрсдэлтэй бизнесээс гаргасан гэдэг нь юу л бол доо. Уг нь энэ үйлдвэр 685 сая ам.доллараар босоод бензин, түлшнээс гадна онгоцны түлш, замын битүм, мазут, шингэн хий үйлдвэрлэх байлаа. Евро-5 стандартын өндөр үзүүлэлттэй түлш хэрэглэх мөрөөдөл замхарсан нь энэ. Төсөл гацсанаар Монгол улс хамтын түншлэлийн томоохон хөтөлбөрөөс ухарсан гэдэг үүднээсээ гадныханд муу нэрээ улам муу болгон харагдуулж орхисон. Төсөл гацсанаар ТЭЗҮ-д зарцуулсан Япончуудын хөрөнгө үнс болж хувирсан. Анхнаасаа л төрийн ажил болгож чадахгүй юм бол яах гэж 51 хувьд шунасан юм бэ Н.Алтанхуяг аа, яах гэж Монголын нэрийг баастаж Шинзо Абэтэй хөтөлбөр баталж гарын үсэг зурсан юм. Таны урт гар ороогүй бол энэ хавар бид өөрсдийн шатахуунаа хэрэглээд явах боломжтой байлаа.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Altanhuyag terni ohin hoerig sgalgah tsag bolsiishde Er ni arai l umoo ylaan tsaim um bhad nuurs utaa salgana gd l hamag mungig ni ohinooroo togluulaa bizde boliochee utaand chin irged nastanguud jiremsen ehchuud Mongol uls suirch bn altanhuyag bolon Ter ohin ni yaj amar amgalan untaad bdin Bol araich deeee. Shiitgel gj bdag Bol shuugch huuli ednuusig shiidej utaagaaa arilguulaache altanhuagaar
Zvgeer manai neft oruulj irdeg xeseg xvmvvsiin zaxialgaar l zogsooson biz dee Ted bvgd neg neg namiig sanxvvjvvlj b.dag biz dee Namiin bairiig ni hvrtel zeelliin baritsaand avsan b.san