Саяхан мэт санагдавч дөрвөн оныг үджээ, 2012 оны сонгууль болоод... Улс төрчдийн хуурамч амлалт, хулхи яриа ч эхнээсээ батлагдах болов. Гэвч дөрвөн жилийн өмнө юу ярьж, хэрхэн сонгогдсоноо мартсан эрхэм гишүүд хийсэн юмгүй атлаа дахиад сонгуульд өрсөлдөх тухай сэрүүн зүүдэлж явна. Тиймээс манай Breakingnews.mn сайт гишүүдийн амласныг нь сануулж, амыг нь асуухаар “76 юу хийв” булангаа нээж байна. Эхний тойрог бол УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог.
Гантөмөрийн Уянга төрөлхийн тэмцэгч, шударга маркийн гишүүдийн тоонд зүй ёсоор ордог ч дорвитой хийсэн зүйл харагддаггүй гэнэ. Тэрээр олон жил ард түмний дуу хоолой болсоор “гудамжнаас” УИХ-ын сэнтийд заларсан ч өдийг хүртэл нүүр хувиргаагүй мэт бохир улс төрчдийг хүчтэй шүүмжлэгчийн дүр үзүүлж байж мэдэх юм. Ямар ч байсан УИХ-ын гишүүн Г.Уянга байж болох хувилбар уу? Эс бөгөөс... гэсэн асуултын эрэлд гаръя. МАХН- МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшиж 21.199 хүн буюу 31.61 хувийн санал авч УИХ-д гарч ирсэн. Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран авлига, хууль бус зүйлсийн төлөө тэмцлээ олигархиудыг нуран унатал зогсоохгүй гэж бараг тангараг өргөсөн гэгдэж байсан ч өнөөдөр хойш суусан. 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодож байсан ч 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ер нь УИХ-ын сэнтийд 10 гаруй жил үхсэн амьд нь мэдэгдэхгүй суусан нөхдүүдийн дэргэд ажил хийж байгаа нэр зүүх гэж хичээхдээ популизмаар амьсгалчихдаг бүсгүй юм. “Шударга ёс” эвслийн 2012 онд боловсруулсан мөрийн хөтөлбөр нь “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улс төр, бизнес хутгалдсан ашиг сонирхлыг салгах эрх зүйн орчныг бүрдүүлж, олигархи дэглэм тогтох үндэс суурийг устгана, Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироосон улс төрчдөд хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно, Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй нам улс төрчдөд , ёс суртахууны хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгоно гээд таван бүлэгтэй нийт 98 зорилтыг дэвшүүлсэн ч харамсалтай нь амлалтандаа хүрээгүй л байна. Г.Уянга гишүүнтэй холбогдох гэсэн боловч гар утсаа мессеж роүминг үйлчилгээнд тавьж, харин туслах нь утсаа тасалж байсан юм. Түүний сонгогчдын төлөөлөл Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Мягмар: Иргэний хөдөлгөөнүүдийн цуглаан бүрт очоод үг хэлж харагддаг юм билээ. Хийсэн ажил гээд бариад авчих юм лавтай байхгүй. ЧД иргэн П.Цанлиг: Ам хуурайгүй чалчдаг нөхдүүдийн л нэг, ирэх сонгуулиар битгий үзэгдээсэй, тэртэй тэргүй бүгд худлаа ярьж хийрхдэг шүү дээ гэж ярьж байсан. Энэчлэн үг үйлдэл хоёроо зөрүүлэхийн дээдээр зөрүүлдэг нэгэн байх магадлалтай. УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-д өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал: 2012 онд өөрийн орлого 22.945.0 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 12.080.003 сая төгрөг байсан бол 2014 онд өөрийн орлого 20.517.74 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 44.854.39 сая төгрөг болж өссөн байна. Бусад үл хөдлөх хөрөнгө болон хувьцаа зэрэг нь өөрчлөгдөөгүй байгаа ч туршлагатай гишүүдийнхээ адил олигарх болох зам өөд өгсөж яваа бололтой. Гэтэл тэрээр хувийн эрх ашгийн төлөө бус иргэд, сонгогчдынхоо төлөө ажилладаг мэт дүрээ ингэж эхлүүлсэн юм. Сонгогдсоныхоо дараахан Г.Уянга: “Би ихээхэн хуучинсаг, албархуу, бас энэ дүрийнхээ цаана олон болохгүй зүйл хийж, монголчуудын эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаж байсан байгууллагад өөрөө хүсч орж ирснээ ухамсарлаж байна гэжээ.
Амлалт ба биелэлт
Хүн л болсон хойно алдаа гаргалгүй яахав. Түүнийг популист, чалчигч, ард түмэнд хэрэгтэй зүйл хийгээгүй, 40-тэй хүүхэн 80-тай хөгшинд захидал бичлээ гэж шүүмжилдэг юм билээ. Популист гэгдэх Г.Уянгын алдаа бол ганцаарчилсан тоглолт гэж үзэж болохоор байна. 2008 оны 7 дугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний төлөө эрх баригчид хийх ёстойгоо хийсэнгүй. МАН ба АН таван хүний амь, 2,5 саяын амлалт хоёр дээр оршин тогтнож буйгаа мартсан бололтой. Хаан шалдан байна! МАНАН нүцгэн байна! гэж Амлалт нэхэх ард түмний өмнөөс хашгирсан санагдана. Гэхдээ УИХ-ын сэнтийд суучихаад мартсан шалтгаанаа санаачилсан хуулийг нь унагах, дорвитойхон ажил хийе гээд зүтгэхэд санаа нийлэх баг дутагддаг гэж нэг бус удаа дурдаж байсан. Г.Уянга гишүүн “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл...” гээд 10 гаруй хуулийн төсөл санаачилсан байна. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсад айлчлахдаа “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулахаар хэзээ ч нэгдэж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг 76-аас 20 гишүүнийг нь нэгтгэж гарын үсэг зуруулж чадсан гэдгийг нийгэм хараад авсан. Мөн тэрээр Ашигт малтмалын хуулийг өөрчлөх, Монголчууд газар нутагтаа эзэн байх, Гал үндэстэн, Мөнхбаяр, Жавхлан, болон Жудагт Монгол гэх мэт иргэний нийгмийн төлөөх тэмцлээ өнөөдөр ч зогсоогүй, иргэд, түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө гээд хаана цуглаан болно тэнд цээжээ дэлдэж популизмдаж явдаг гэхэд болно. Ямар ч байсан дөрвөн жил УИХ-д суулаа өөрийнх нь хэлсэнчлэн санаачилсан хууль батлагдахгүй байх, баг бүрдэхгүй байх гэх мэт шалтаг гарч ирээд байвал амлалт, биелэлтийг бодит амьдрал дээр хэр их популизмдав гэдгээр дүн тавьдаггүйг эрх биш ойлгох байлгүй. Гэвч ирэх сонгуулиар Гантөмөрийн Уянга хэмээх бүсгүй бол байж болох хувилбар эс бөгөөс үл бүтэх хувилбар байж уу гэдгийг харах л үлдлээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Дугтуй
Намуудын санхүүжилтийг ил болгох санал дээр гарын үсэг зураагүй гэж бга биз.Ер нь өөрөө ямар нэг санаачилвал танхимд, камерын өмнө хашгирч мэдэгддэг,өрөөлийн санаачилсан зүйлийг ойшоодоггүй дүр зураг харагдаад бгаа шүү.Сэтгүүлч бхдаа захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлсэн бол улс төрд популизмыг хөгжүүлж яваа л эмэгтэй дээ.
Уянга бол муухан эрэгтэй гишүүдээс дээр , шударга эх оронч эмэгтэй шүү. Өрсөлдөх тойрогт нь сайн дэмжээд өгөөрэй
уянгаар яахын уянга байтугай 76 аас хавьгүй ил хүмүүс гудамжинд явж байна
Heregtei gants hun
Амлалт Нэхэх Ард Түмний хөдөлгөөн гэж хуцаж хуцаж гарч ирчихээд өөрийн өстөн Н.Энхбаяртайгаа өмд гутландаа орчихоод юун улс төрч хүүхэн ард түмний тархийг угаасан золиг л гэж хэлийдээ ард түмэн чинь ядуу байна хоёр сая таван зуун мянган төгрөгөө авья Уянгаа Баатарцогтоо хариу хүсье АРД ТҮМЭН
en 76 s huruu daram 10 hurehgui hun l garna
Sunuj muhuh ulgeree yariad chatsaga tsarialaad bval bj l bg surtei um bish odoo ene shulamiig hen toohov
Turd baih heregtei busguide,eh oronch shudarga yosni tuluu duugardag hun shuudee,
Хэрэлдэхээс өөр шидгүй энэ хүүхнээр төр яах вэ ? Хэн л саналаа өгөв гэж
Yanga muu erchuudees deer tsogtoi temtsegch busgui Erh barigchid Tuunees uhtree aij baigaa
АН-хан ганбаатарыг дарж авсан хүн намыг ч бас одоо уянгыг энхбаярыг дараад авбал гэж үзээд байна
уянга цогтой тэмцэгч бүсгүй түвдэнгийн бор гэх мэтийн ийм шудрага бүсгүйчүүдийг уих-д оруулмаар бна
ЭРХ МЭДЭЛГҮЙ ХҮН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРТАЙ АМ ХЭЛЭЭРЭЭ ҮЗХЭЭС ӨӨР ЯААХ ЮМ
Uyanga bol eh oronch busgui. Uyangiin herd tentseh uls turch odoogiin 76 dotor l lav baihgui.
Ямарч байсан зи.энхболдоос дээр хүн.
hudalch heruulch huuhen. uur yu hiij chadah ve. dahiad naad teneg huuhnee songo tegeed heruul sons tegeed taashaal av.
Дахин сонгох цөөн хүний хамгийг 1 дүгээр хүн бол Уяэнга мөн
Олнох болож төрийн эрх мэдлийг аваагүй цөөнх түүн дотроо хэт цөөнх засгийн газарын болон олнохын бурууг хэлхээс өөр хийж чалах зүүл байхгүй ямар ч шийдвэр гаргах эрх мэдэлгүй ийм байхад энэ хүнээс юу нэхэх вэ дээ Энэ эмэгтэй ард түмний дуу хоолой үзэл бодлийг их хуралд хүргэж чадаж байгаа үүргээ шудраг биелүүлэж байгаа хүн
POPULIST HECHNNEEN ULSIIN AJLUUDIIG HOISH NI TATAV DAA.BAS L SOTSIALIZM NIIGEM BAIGUULAH HUUHEN DEE.ER NI EMEGTEI HUMUUS BAS YVUURGUI YMAA.
Дугтуй та бичсэн тоогоо дахин нэг хараач . Цэг таслал мэдэхгуй байж бусдыг бичих нь зохимжгуй.
за ямар ч байсан батхүү баярцогт гонигдорж гэх мэт хогийн ардчилагчид нямдорж нараас л дээр хүүхэн дээ.
setguulch uyg uneniig bichijee.ENE POPULIST DAHIAD IH HURALD HEREGGUI
Uyanga shudraga ajil heregch busgui. Ta nar hudlaa zahialgaar hunii ner hundiig unagahaa boli za uy. Hujaa Bayartsogt, Saihanbileg 2 zahialgaar bichij bgaag chini olon tumen medne
Uyangiin esreg olon nohod buurilohon dairch baih shiv. Niit ard tumnii tuloo duugarsan huniig darj avah gej heden nohdyg holsilj de yanz n. Ta naryn horon yavuullagyg ard tumen meddeg bolson. Uyanga ooriinhoo buh bolomjiig ashiglan shudarga yos togtoohyn tuloo temtsej yavaa zorigtoi emegtei.
Уянга бол цоглог эх оронч шүү! Адгийн новшууд атаархалдаа боож үхэх гэж байна!
Hahaha. Ene teneg avgai uuriixuu tuxai muruudluu mungu tulij reitinjee uzej bn l da. Xamgiin
Уянга гишүүн бол үүргээ гүйцэтгэж буй ардын элч мөн.Амлалтаа биелүүлэх нь даанч бүлэггүй тул бүтэхгүй нь мэдээж ,гэвч өнөөдөр ганц шударга улс төрчийн нэг мөн.Нэр нүүрээ барсан 70 шахам гишүүдийг бодоход олны ухамсарт нөлөөлж чадсан бүсгүй.Хүний хөрөнгө яахав өсөж л байх ёстой.Луйваргүй л бол болно.
Уянга бол УИХ-ын 76 дотроо л сор нь доо! Түүнд битгий атаархагтуун!!!!
Ene hudlaa hudlaa! Hudlaa huuhen, harin daichin zalhahgui hudlaa unen yum urialj bujignuulj chadah yumaa.
Уяанга гишүүн энэ 4 жилд хачир дээрээ шударга байж чадсангүй АНын үйл ажилгааг битүүхэндээ дэмжиж монголоо ядууруулахд тодорхой хувь нэмрээ оруулсан дүн тавивал хангалтгүй үнэлгээ өгнө5
Эрэгтэй эмэгтэй гишүүн нь нэг их ялгаад байх асуудал биш байх, Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмын байр суурь, үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалсан БИЕ ХҮН ховордсон энэ цаг үед тэр өөгүй өндөг шиг нөхөр чинь хаа байна, Байгаа нь овоодоо...
Ene hervvlch hooson uls tor hiij ard tvmend taalagdah gesen ywuurgvi snar awgain hereg daanch algadaa gants ench bish. Baynseleng gej ymarch medleggvi hooson tolgoi awgai bna hii demiil ingeed yribal tegeed mushigan guibuulbal ard tvmend taalagdana gesen aharhan bodoltoi ulaan hervvlch popuud songoh hereggvi
Өөр тэгээд эмэгтэй гишүүд дотроос хэнийг байлгах ёстой юм хэлдээ ёстой нэр орж ирэхгүй байна
ene abgai bol 7buudaliin tseber luuhaanii huuhed ulsiig hogjuulehgui gesen ajilaa sain hiij bgaa
Zygeer zail uy hiisiim hudlaa shde YouTube duulj l tsag barj ard irgedee boddog Hun ingedguimoo Cham shig ni chadhguiee odoo zygr zail setgelgui umnuudig hen ni songosin iim umig tomoojij bolobsorson chin deer dandaa ajild saad bolno erguuted ganbaatartaiga zaik
Сонгохгүй ээ. шүүмжлэх шиг амархан юм хаана байна. шүүмжид гаргалгаа байх ёстой, Бусдыг хэрүүлд уриалсан, багаар ажиллах чадваргүй, өөрийгөө бусдаас илүүд үздэг. ажилд их саад болох хүн байсан
байж болох л юм
sar harj dugardag yu bilee tiimel hun ajaad baihad tsaad yzguur ni huviin jijig ambiits oor zuil baihgui
Uyanga yakhavaa. Odontuya, Erdenechimeg geed olon ambitstai humuus bainaa.
бүхэл бүтэн нам ганц хүүхнийг дийлэхгүй л байгаа биз дээ. яагаад гэвэл үнэн хэзээд дийлдэг юм байна,одоо нөгөө нам гарах гээд завгүй л байна уу. та нарт 25 жил хулхидуулав шинэ хууль гаргаач хятад шиг та нарыг устгах. энэ сонголт гоё болноо битон 5 хувийн зээл өгөөдч нэмэргүй та нарыг шоронд суулгаж ард түмэн хийх байх да.эртхэн биеээ бэлд сайханбилэгээ,баярцогтоо,батхүү нарааудахгүй өлсөж цангасан ард түмэн та нарыг иднээ шүүнээ
жингэр нохой хуцна жингийн цуваа явна гэж. чамайг дэмжинэ энэ чигээрээ л байгаарай та монголын ард түмний дуу хоолой болоорой
энэ муу ганц хүүхэн рүү дайрч дабишлаад ч нэмэргүй маний төлөө 4 жил жингэр нохой шиг буйраа эргэллээ гэж. бусад дуракнуудаас асуу л даа юу хийсэн гэж ахин сонгоно бие даагаад гараад ир дэмжинэ. сурталчилгааг нь үнэгүй хийж өгнө. ийм л хүн хэрэгтэй байна шүү дээ
Zugeer l shouchin.Ajil heregch chanar unen bhgui.Temtsehed gudamjind bhad bolno.
Muuhai pop huuhen manai chingelteges garchaad 4 jil yu ch hiigeegui hudlaa chalitssaar baigaad duusaj bnadaa. Uyanga bol no shuu
Дахиж Уянга хүүхнийг сонгохгүй балай авгай.
Ам тэгээл болоо
Хар хайрцаг эвдэгч... Ахиж төрд бүү ойртуул... Овоо хэдэн мөнгөтэй болж...
УИХ-д хов базагч хэрэгтэй юу? Хагархай амтай хүүхэн, улс төрийн хүрээнд яригдсан асуудлуудыг дандаа нийгэм руу цацаж, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг, Хэрүүл Самууны Охин Тэнгэр. Өнөөдрийн УИХ-ын болон Монгол Төрийн нэр хүнд унасан нь Ганбаатар энэ хоёртой салшгүй холбоотой
Manai chingeltein irgeded maani Huuchin oimos gutal taraasan huuhenshdee yaj doromjilj baigambe ard irged bidiig ariachde enmuu Huuhnees Huuchin huvtsas avh deere tulsanuu. Bas Doosho harsan sav belgend ugch baigaan hun doromjilj hanahgui avgai shu. chamd ugnu gej bodoj bnu gonjiin joo
Turiin ordong heruuliin ordon bolgoj hov jiv bazahaas uur hiisen zuilgui bariad avah hiij buteesen buten baigulalt baihgui. Uyanga odoo boli