...
...

400 саяын азтан “Оргил”-оос тодорчээ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр орой МҮОНТ-ээр шууд явагдаж, супер хонжвор болох 400 сая төгрөгийн эзэн тодорсон. Тохирлоор тодорсон 26024190 дугаарын эзэн тун удахгүй тодорхой болох нь. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар аз, од, хийморь дагуулсан 400 саяын эзэн “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас тодорсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11 цагаас Гааль татварын ерөнхий газраас өгөх гэж байна. НӨАТ-ын тухай мэдээллийг манай Breakingnews.mn сайт албан ёсны эрхтэйгээр мэдээлсээр байх болно.

С.Баяр

Эх сурвалж Breakingnews.mn   

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ