...
...

Тэд НӨАТ-ын хуулиа өөрчлөхийг шаардлаа

Өнөөдөр НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа талаар хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд “Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэндсүрэн, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуулийн зөвлөх Г.Батбаяр, нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.

Тэдний ярьж байгаагаар НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой иргэд ширхгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулдаг болжээ. Энэ байдал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тэд татварын буцаан олголт, сугалаагаар азтан болгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар илүү татвар хурааж байгааг буруушааж байна.

“Ниитийн эрхийг хамгаалах холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэндсүрэн

Түүнчлэн автобусны эцсийн буудал дагуу байрладаг орон сууцны хороолол дундах жижиг ТҮЦ, үсчин, гуталчдыг “кассын машин заавал худалдан ав, аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно” гэж холбогдох газруудаас дарамталж байгааг онцлон ярив. Энэ үеэр нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчид НӨАТ-ын шинэ хуулийг эсэргүүцэж, зарим зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулахаар шаардаж, тэмцэж эхэлж байгаагаа мэдэгдлээ.

Харин “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд тэд хандаж, бичил үйлчилгээ эрхлэгчдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Тус холбоо болон хуулийн зөвлөх Г.Батбаяр УИХ-ын “Өргөдөл, гомдлын байнгын хороо” болон бусад холбогдох байгууллагууд руу эхний албан бичиг, шаардлагуудыг хүргүүлсэн байна.

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч  Г.Батбаяр

Хэвлэлийн бага хурлын үеэр тэд УИХ-аас юу хүсч, тус хуульд ямар өөрчлөлт хийхийг шаардаж байгаа талаарх тодруулгаа уншигч танд удахгүй хүргэнэ. 

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • татваргүй төр бхгүй их байна гэсэн чин юу гэж ойлгох вэ та урьд нь татвар өгдөггүй л бсан бхгүй юу,

  • зөв татвар их байна энэ их хурал ямарч судалгаа, үндэслэлгүй зүйл их гарч хүмүүс стерис их байна

  • Uursduu huviin ajil erhleed, zeel, tatvar tuluud uz dee. Undur huu, olon tatvar bas l hund bna shuu. Tegj zovj olson mungiig mini sugalaa ene ter gej taraagaad bh daa yahav dee.

  • За больдоо. Арай гэж нэг зов зуйл хийхээр дайраад унах юм. Цэцэрлэг сургууль цэрэг цагдаа гээд санхуу монго хэрэгтэй биздээ. Тав ч бай арав ч бай нийтийн толоо, оорийнхоо сайн сайхны толоо татвар огч болохгуй юм уу. Авах болохоор чамлаад аваад байна огох болохоор ухлээ хатлаа гээд орилоод байх ямар жудаггуй юм бэ

  • Зөв ярьсан байна.Ард түмэн бид чинь сөхөрч ойчоод мөлхөж байна шүү

  • Яг үнэн үнэхээр дарамталж байна шүү Баянзүрх дүүргийн татварын албаныхан.Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг үнэмлэх үзүүлсэн болоод л үйл ажиллагааг чинь хаана барина энээ тэрээ гээд л дарамталчих юмаа.Яаж амьдарнаа.Энэ их өр шир банкны зээл юмаа дарж дийлэхгүй байхад хажуугаар нь хэцүү байнаа.

  • neeree zuv shuu. tsagaa oloogui xuuli

  • Энэ хууль дайн гарахад хүргэнэ шүү. Эрх баригчид идэж цадахгүй, иргэд төлж барахгүй татварын дарамтыг зогсоох хэрэгтэй бна. Татвар төллөө гээд ард иргэдэд ямар ч ашиг байхгүй. Энэ хууль гээд байгаа юмаа татаж ав дарангуйлагч нараа, эсвэл дайн..............

Онцлох мэдээ