...
...

Баварийн ойн үндэсний парктай хамтран "эгч дүүс" парк байгууллаа

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ХБНГУ-ын Bayerischer Wald National Park буюу Баварийн ойн үндэсний парктай 5 жилийн хамтын ажиллагааны гэрээгээр Эгч дүүс парк байгууллаа.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна. Баварийн үндэсний парк нь 1970 онд байгуулагдсан. ХБНГУ-ын хамгийн анхны бөгөөд улсдаа томд тооцогдох парк. Ойн амьтдыг хамгаалах, байгалийг байгалиар нь хамгаалахаар зорин ажилладаг Чех улсын үндэсний парктай хил дамнасан хамтын ажиллагаатай байдаг байна.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ