УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон байна. Энэ үеэр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлсэн юм.
Тус намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүд санаачлан боловсруулжээ.
Тэд санаачилсан төслөө Засгийн газарт танилцуулж, санал авахаар энэ сарын 21-нд хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн томоохон худалдааны төв, гэр хороололд худалдаа наймаа хийдэг, дэлгүүр ажиллуулдаг 2000 гаруй бизнес эрхлэгч, иргэд ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу МАН-ын бүлэгт гомдол, хүсэлт тавьсан билээ.
Энэ хүсэлтийн дагуу "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл" хэлэлцүүлэг зохион байгуулахад давхардсан тоогоор 100 гаруй санал хүсэлт гарчээ. Улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдаж буй энэ үед НӨАТ-ын хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хойшлуулах, тодорхой зүйл заалтад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг жижиг дунд бизнес эрхлэгчид шаардлаа.
Тиймээс МАН-ын бүлэг иргэдийн санал хүсэлтэд үндэслэн НӨАТ-ын хуульд дөрвөн зүйл бүхий өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Нэгдүгээрт, жижиг дунд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй иргэдийн борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг иргэдэд үүсч буй хүндрэл, дарамтыг багасгах зорилгоор хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах замаар шийдвэрлэх
Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн өөрөө бэлтгэсэн ноос ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж тооцсон нэмэлтийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад оруулах
Гуравдугаарт, самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-т оруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ.
Дөрөвдүгээрт, хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр тусгах зэрэг дөрвөн гол өөрчлөлт хийх санал орууллаа.
Хэрэв хуулийн төсөл батлагдвал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зохицуулалт эргэлзээ үгүй болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Мөн малчид, үйлдвэрлэгчдийн орлого хумигдахгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Өөр хийх юм олдохгүй байнуу Бат-Эрдэнэ гишүүнээ. Цагаа олсон зөв зүйл гэж НӨАТ ын хуулийг бодож байна. Хүн болгоны таалаалд нийцүүлж өөрчилж шоу хийхээ болиооооо
төр улсын сан татвараас бүрддэгииг бүгд мэднэ, зов гольдролд нь арай гэж оруулж байхад МАН хан НӨАТ хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг нь сонгуулийн шоу,Улсаа Эх орныхоо ирээдүйг бодооч ЭХ ОРОНЧ МАН аа, эх оронч Батэрдэнэ гишүүнээ
Иим мудакууд гарч ирж тор баривал монгол сононо. Халамжилна гээд л уйлганаад байх юм наана чинь ториин сан хоосон, ор толбор их байна
mash zuv asuudal gantz tsainii gazar ajiluuldag mani mer ni suhurch unalaa . ard bidniigee oilgosond bayarlalaa
Жилдээ 50 сая байтугай орлого очихоод сардаа 6 000₮ буюу ганц гуляшны мөнгө татварт өгчихөөд сууж байдаг жинхэнэ луйварчид байгаа шүү дэ Тэгэхэд би 4 хүний цалин өгчихөөд жилдээ 5 сая төгрөг олохгүй атлаа НӨАТөлөгч болоод 10 жил болж байгааг яахав. Үсний будаг шүдний оо зарчихаад ганц ч хүн тэжээхгүй атлаа Ланд 200 уначихсан нөхөр лангуу ажиллуулаад байж байдаг
Тэгээд 100 сая төгрөгнөөс бага орлого олж байгааг нь кассын машингүйгээр яа ж мэдэх вээ Яасан инээдтэй хууль вэ Хөгжил дэвшил шударга ил тод байдлын эсрэг хууль байна. Их хуралд бас ийм юм яриад боловсруулаад сууж байдаг 10 гаруй гишүүд байнаа Аяаяа ичмээр юм. Хүмүүст таалагдана гэж л боддог юм байхдаа хөөрхийс
Эрхэм гишүүдээ.наад бизнес эрхлэгчиддээ банкны зээлээр машин ав хэлээч ээ. Энэ бизнес эрхлэгчид чинь бөөний дэлгүүр болон бараа захуудаас бараа авч үнэ нэмж зардаг улс шүү дээ. Тэгээд ч нэгэнт нэмсэн үнээ буулгана гэж байхгүй ээ Ард иргэд НӨАТ өгөхгүй байгаа салбаруудаас юм авахгүй байх хэрэгтэй
үндсэн хуулий эсрэг явдаг чи юу юм бэ ???
MANiinhaan bitgii ediin zasgiin hugjild sadaa hii, ene mash sain chuhal huuli sh de, ta nariin showdaad bga shig ter kassiin mashin n tiim unetei bish shuu