...
...

Нэгж худалдан авахад НӨАТ-ын баримт олгохгүй

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авсан бараа бүрт НӨАТ-ын баримт олгодог болсон гээд байгаа. Жижиг худалдаа эрхлэгчдэд энэ хуулийн заалт хүндээр тусч байгаа нь ч үнэн. Иргэн А, иргэн Б нарын найман нэрийн хүнсний дэлгүүр зэрэгцэн оршдог гэж бодъё. Иргэн А НӨАТ-ын баримт хэвлэх машин авч тавьжээ. Тэгвэл иргэн Б баримтын машин цаг алдалгүй авахгүй бол дэлгүүрийн борлуулалтад сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Ингээд үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд кассын машин авч тавихаас өөр аргагүйд хүрнэ.

Жижиг аж ахуйн нэгжүүдийг энэ маягаар цэгцэлчихдэг юм гэхэд үүрэн телефоны асуудлыг яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Үүрэн телефон холбооны дөрвөн оператор байдгаас нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлдэг гэсэн статистик судалгаа бий. Урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүр өдөр болгон биш юмаа гэхэд нэг хоёр өнжөөд гар утсаа нэгжээр цэнэглэдэг. Гэтэл иргэд гар утасны нэгж түгээх машинаас нэгж авсан ч НӨАТ-ын баримт хэвлэгдэхгүй байгаад гомдолтой байна. Нэгж худалдаж авсан НӨАТ-ын баримт авахын тулд иргэд үүрэн телефоны төв болон салбараар үйлчлүүлэх хэрэгтэй болох нь. Явдлын зам зуурт тохиолдол нь тэгж таарахгүй л бол төвийг зорьж очиж үйлчлүүлж баримт авах нь  юу л бол.

 

Н.Цэнгэл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ