Гэмт хэрэг гэдэг Монголчуудад төдийлөн танил бус сэдэв байсан цаг саяхан. Ердөө зуун жилийн өмнө Монголчууд агт морь хулгайлсан этгээдээ гэмт хэрэгтэн бус “сайн эр” хэмээн өргөмжлөн нэрлэдэг байв. Хаа нэг нүгэл нь нүдээрээ гарсан бузар булай хэрэг гардаг л байсан биз. Гэхдээ тэр нь өдрийн од шиг цөөн байжээ. Харин нийгэмшиж ирсэн социализмын үед гэмт хэрэг, шоронжилт хоёр Монгол улсад үндсэн төрхөө олсон байдаг. Юу юугүй төр устаж үгүй болоод коммунизмд дэвшин орох гээд байсан Монголын засгийн газар гэмт хэргийн талаар аль болох нуун дарагдуулж, гэмт хэрэггүй улс орон хэмээн харагдах гэж хичээдэг байв. Харин “Ардчилсан” хувьсгал ялсан тэр он цагаас эхлээд олныг цочроосон хүнд гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл ил тод гарах болсон. Тэдгээрээс өдгөөг хүртэл хүн зоны мартаж чадахгүй байгаа нэгэн хэрэг бол Х.Цагаанмөөг гэх содон нэртэй алуурчин хүүхний өдүүлсэн жигшүүрт гэмт хэрэг билээ. Соц нийгмээс эхтэй гудамжны бүлэглэл, хулгарууд 90-ээд онд энд тэндгүй байдаг байжээ. Цагаанмөөг ч гудамжны залуусыг дагаж архи тамхи ихээр хэрэглэж, нэлээд эвдэрч эхэлсэн байна. Гудамжны сэтгэлгээгээр хүмүүжиж, шоронжсон хулгаруудтай нийлсээр зан араншин нь огцом эвдэрч ширүүн догшин, харгис хэрцгий болж иржээ. Улмаар архи ууж согтуу ирсэн үедээ төрсөн эхээсээ архины мөнгө нэхдэг, элдвээр хараан доромжилдог, “Чи намайг бага байхад залуучуудтай банзалддаг байсан” хэмээн зоддог болсон байна. Ээлжит нэгэн согтуурхлын үедээ аанай л агсан тавьж өнөөх л хүүхэд байхад нь залуучуудтай уулздаг байсан гэх шалтгаанаар ээжийгээ гурилын ганжингаар цус нөжтэй нь хутган, шөнөжин тамлан алсан байдаг. Амьдрал бэлэглэсэн эхийгээ алах нь бүү хэл муухай харж зүрхэлдэггүй Монголчуудын хувьд энэ бол жигшүүрийн туйл байлаа. Нүгэл нүдээрээ гарна гэдэгчлэн эхийгээ алсан түүнийг шоронд гутамшиг доромжлол, адгийн үхэл хүлээж байсан юм.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн ж,г-д зааснаар 20 жилийн хорих ял авч таван жилийг нь чанга дэглэмтэй гянданд эдлэхээр болсон түүнийг шоронгийн эхний өдрөөс л дарамталж эхэлсэн байдаг. Шорон бол өөрийн хуультай. Тэнд хулгар овгорууд хууль тогтоож түүнийг нь хоригдол, ялтан бүр мөрдөнө. Шоронгийн “хууль тогтоогчид" өөрсдөөс нь ч гарамгүй хэрцгий хүүхнийг үзэн ядацгааж байлаа. Хоолыг нь асгах, зодож жанчих бол энүүхэнд, тэглээ гээд эхийгээ хөнөөсөн жигшүүртнийг хуягууд ч тоож өмөөрөхгүй. Ялангуяа шорон гяндан өлсгөлөнд автаж асан 90-ээд онд бол бүр ч үгүй. Ингээд шоронд амьтай голтой байсан түүнд оргох санаа төрж түүнээ хэрэгжүүлэх гэж оролдох боломж олдсон байна. Гэхдээ энэ оргох оролдлого нь түүний бузар амьдралын төгсгөл болсон юм.
1996 оны нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Авдрантын гяндангаас Ч.Чулуунбаатар, Н.Лхагвасүрэн, Б.Төртогтох зэрэг ялтан хоёр харгалзагч, гурван хоригдол зэрлэгээр хөнөөгөөд оргожээ. Дорнод аймгийн Чойбалсан хотын харьяат “Онгорхой” хэмээх Чүлтэмийн Чулуунбаатар нь тухайн үеийн шоронгийн цуутай хулгаруудын нэг байсан юм. Арван таван настайдаа хүний амь бүрэлгэж шоронд арван жил суугаад 1982 онд гарч ирээд удаагүй байхдаа бас дахин нэг хүн алаад сайн дураараа цагдаа дээр очиж “Энэ нарны овгор товгорууд чинь зүгээр байлгахгүй юм. Сая нэг нь дургүй хүргээд байхаар нь алчихлаа. Шорондоо очиж хэвтэх минь” хэмээн хэлээд Дорнод аймгийн шүүхээс “Онц аюултай гэмт хэрэгтэн” хэмээн Авдрантад очсон байдаг. Хэдийгээр харгис хэрцгийгээрээ алдартай ч түүнд гарын ур харамгүй заяасан байсан гэдэг. Авдрантын хориход ял эдэлж байхдаа хуягуудад хийж өгсөн хутга нь өнөө ч элэгдэж дуусаагүй байдаг ажээ.
Ч.Чулуунбаатар 1996 онд Авдрантын хорих ангиас хоёр дахиа оргохоор завдаж байх үед нь Х.Цагаанмөөг, төрсөн үрээ шатааж хөнөөсөн Чимгээ, таксины жолоочийг боож алсан Бямбасүрэн нарын гурван эмэгтэй хоригдол хамт оргох санал тавьсан байдаг. Хэрэв татгалзвал оргох төлөвлөгөөг нь илчилнэ гэж сүрдүүлжээ. Ч.Чулуунбаатар тухайн үедээ саналыг нь зөвшөөрсөн болоод өнгөрсөн байна. Яг хэрэг гарах үед Чулуунбаатар, Лхагвасүрэн, Төртогтох нар харгалзагч ахлагч Батааг лантуугаар тархийг нь цохиж алаад, ахлагч Аварга гэх залууг арав гаруй удаа бууны жадаар жадлаад дараа нь “новшоо чи намайг аваад явж чадахгүй байна уу?” хэмээн орилсон Цагаанмөөг, Чимгээ, Бямбасүрэн нарыг хүчиндээд боож алсан байдаг. Уг нь бол тэднийг “өвлийн хүйтэнд явж чадахгүй” үлд хэмээн ятгасан байдаг боловч үхэх хүний эгзэг нь таарч Цагаанмөөг улайран зүтгэжээ. Бүхэл бүтэн таван хүний амийг хороож оргосон тэр гурав ууланд цагдаа нартай буудалцан Ч.Чулуунбаатар, Лхагвасүрэн нар нь шархдан амиа алдсан бол Төртогтох сүүлд ялын дээд хэмжээ авсан байдаг. Онгорхой Ч.Чулуунбаатар нэгэн шүүх хурал дээрээ “Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Намайг иргэншүүлэх гээд зэрлэгшүүлсэн Засангийнханд гомддог” хэмээн хэлж байжээ. Шоронжсон сэтгэлгээний хор уршиг ийм л хортой. Төрсөн эхийгээ зодож алсан нүгэлт эмийг ч архинд оруулсан, нийгмээс хөндийрүүлсэн этгээдүүд нь шоронжсон “танхайрагч” нар байсан гэдэг. Монголын түүхэнд эхийнхээ цусаар гараа угаасан бузар яргачин дахин бүү гараасай!
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Магадгүй нас бараагүй ч байж болно. Тийм л жигшмээр юм хийсэн бол эх үр хоёрыг зурагтын нэвтрүүлэгээр хүртэл уулзуулаад л баяр болгоноор зурагтаар гаргаад байхгүй шдээ. Чи тэр ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ гээд нэвтрүүлэгийг олж үзээрэй новш минь. Үр хүүхэд нь уншвал чамайг шүүхэд өгвөл таарна
За ёстой сайхан шаалаа даа. Бичих юмаа олж бич гөлөг минь. Тэр Цагаанмөөг хэмээх бүсгүй чинь ерөөсөө 1996 онд бараагүй лдээ. Тэгээд ч эхийгээ тэгэж алаагүй. Ямар муухай хүн гүжирддэг юмбэ. Хорих ангид байх нь байсаан Охинтой одоо охин нь 30 хүрж байгаа бүсгүй бий. Ээж нь шоронд байхад охин нь асрамжын газар байсан юм. Аяга хоолоо олж идмээр байгаа юм бол өөр аргаар ол бузар новшоо. Энэ нийтлэлийг бичсэн гөлөг өөрөө ёстой адгийн амьтан байна шдээ. Охнийг нь бүр арван хуруу шигээ мэддэг хүн байна. Юманд жаахан наанатай цаанатай баймаар юмдаа
baliar amitan bee