...
...

Дагавар охиноо хүчирхийлсэн эцгийг шатаажээ

АНУ-ын Вашингтон мужид эхнэр нь дагавар охиноо хүчирхийлсэн нөхрөө шатааж алахаар оролджээ. 52 настай Винсент Филлипсийг унтаж байхад нь 40 настай эхнэр Татаниша Хэдман шатахуун асган гал асаасан байна. Шатаж буй Винсент машинаа хөдөлгөн дэлгүүр орж хүмүүсээс тусламж гуйсан байна. Филлипс дэлгүүр дотор тасралтгүйгээр “Надад туслаач” хэмээн орилж байсан ба түргэн тусламж ирэхэд “Манай эхнэр ийм юм хийчихлээ” гээд ухаан алджээ. Цагдаа нар тэр даруйд эхнэр Хэдманыг баривчилсан бөгөөд тэрээр нөхөр нь долоон настай дагавар охиноо хүчирхийлсэн учраас алахыг хүссэн. Буудчихвал хэтэрхий амархан үхэл байсан тул шатаахыг сонгосон хэмээн мэдэгджээ. Хэрэг гарснаас хойш өнөөг хүртэл Филлипс шоронд байгаа бол, эхнэр Хэдман шоронд галдан шатаасан халдлагын хэргээр 500 мянган ам.долларын барьцаанд хоригдож байна. Филлипс эмнэлгээс гарсан тохиолдолд түүнийг 1-р зэргийн хүчирхийллийн хэрэг үйлдсэн ял хүлээж байгаа юм.

Орчуулсан: Энхбаяр.Х

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ