“Машинд дайруулчихсан” юм шиг шархтай дөнгөж хөлд орж буй өргөмөл хүүхдээ зодсон эмэгтэй насаараа шоронд сууж магадгүй.
35 настай Кэндис Даунер хэдхэн сарын өмнө өргөж авсан бяцхан Кэган Даунерыг 7 хавирга мөнхоёр хөл нь хугархай, толгой, тархины гэмтлийг нь оролцуулбал нийт 200 гаруй гэмтэлтэй болтол нь бэртээжээ.
4 хүүхдийн ээж түүнийг эмнэлгийн тусламж дуудаагүйд нь гайхсан цагдаагийн офицерууд гэрт нь үзлэг хийхэд цус цацарсны ул мөрболох 80 орчим толбо ханан дээрээс нь олджээ.
Шүүхээс түүнд дор хаяж 18 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Харин хатагтай Даунер өөрийгөө буруугүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хурлын үеэр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй сууж байжээ.
Хамгийн хачирхалтай нь тусламж дуудахын оронд бяцхан охин нэг л сонин байна гээд хуучин цусны толботой даавуунд ороон хаяхыг завдаж байхад нь олжээ. Харамсалтай нь охин эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.
Энэхүү явдлаас өмнө охин бие, нүүр, хүзүүн дээрээнийт 153 сорвитой байжээ. Шинжээчид тархины гэмтлээсээ болоод амьд үлдсэн ч тархи нь цаашид томрох боломжгүй учир хөгжлийн бэрхшээлтэй хүн болох байсан гэж үзжээ.Харин үхлийн шалтгааныг тархины гэмтлээс гадна дотуур цус алдалт гэж дүгнээд байна.
Хойд эх дүү нараа өдөржин хардаг өсвөр насны хүүгээ хангалттай анхаарал хандуулаагүй гэж буруутгахыг оролджээ.
Цагдаа нар хар тамхинд донтсон ээжээс нь салгаж, 125 еврогийн тэтгэмжтэйгээр Кендист өгсөн нь шунахайн сэдлээр охиныг авч өсгөж байгаад ийм зүйл хийхэд хүргэв үү гэж дүгнэхэд хүрээд байна.
Харин түүнийг болон охиныг хариуцсан нийгмийн ажилтан энэхүү явдалд итгэж чадахгүй байгаа тухайгаа мөн энэ эмэгтэй ийм зүйл хийх хүн биш гэсэн мэдүүлэг өгчээ.
Орчуулсан: Энхбаяр.Х
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
where is the god?