...
...

Хүүхэд хулгайлах оролдлого нь камерт өртжээ...

Өнгөрсөн мягмар гаригт Флорида мужид байрлах хүнсний дэлгүүрт явж байсан өсвөр насны охиныг хулгайлах гэж оролдсон халдагчаас ээж нь охиноо аварч буй хяналтын камерын бичлэг интернэт орчинд тархжээ.

Доорх бичлэгт 30 настай ээж хүнсээ цуглуулахаар тэрэг түрээд явж байтал Крейг Бонелло гэгч этгээд 13 настай бяцхан охиныг нь чирчгулдарчээ. Тэрээр охиноо өгөхгүй гэж хэрхэн тэмцэлдэж буйг бичлэгнээс харж болно.

Бонелло хүүхдийн хулгай болон хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр саатуулагдаад байгаа бөгөөд хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явагдаж байна.

Тэрээр өмнө нь бусдын өмчид нэвтэрсэн гэх мэтчилэн гэмт хэргийн түүхтэй хүн. Авга ахынх нь хэлснээр Бонелло сүүлийн үед маш эрчимтэй сэтгэцийн өөрчлөлтөнд оржээ. Иймээс түүнд сэтгэл зүйч хэрэгтэй байгаа гэнэ.

Эх Сурвалж: Breakingnews.mn

Орчуулсан: Энхбаяр.Х

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ