Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 42 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөх билээ. Та бүхэнд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг өдөр бүрээр танилцуулбал:
Наймдугаар сарын 5:
Байт харваа: Ж. ГАНТӨГС -Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.
Наймдугаар сарын 6:
Бокс: 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.
Буудлага: хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа буудна.
Жүдо: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломж ч бий.
Наймдугаар сарын 7:
Бокс: 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо. Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.
Буудлага: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.
Наймдугаар сарын 8:
Бокс: 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ, 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ
Жүдо: эр 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эм 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.
Байт харваа: Ж.ГАНТӨГС ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.
Наймдугаар сарын 9:
Бокс: 60 кг: Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо: Эр 81 кг-д О.УУГАНБААТАР, эм 63 кг-д Ц.МӨНХЗАЯА
Буудлага: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.
Байт харваа: Ж. ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.
Наймдугаар сарын 10:
Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Жүдо: эр 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эм 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ
Байт харваа: Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.
Наймдугаар сарын 11:
Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА
Усанд сэлэлт: Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН
Наймдугаар сарын 12:
Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо:+100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН
Байт харваа: Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой
Хүндийг өргөлт: Эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.
Усанд сэлэлт: Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ
Наймдугаар сарын 13:
Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 14:
Бокс: Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Хөнгөн атлетик: Эмэгтэйчүүдийн марафон: Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.
Наймдугаар сарын 15:
Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 16:
Бокс: Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Наймдугаар сарын 17:
Бокс: Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал. 52 кг-д Х:ЭНХ-АМАР
Тэквондо: Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.
Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.
Наймдугаар сарын 18:
Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Чөлөөт бөх: Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.
Наймдугаар сарын 19:
Бокс: 64 кг-ийн жинд Б.ЧИНЗОРИГ
Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.
Наймдугаар сарын 20:
Бокс: Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн финал
Чөлөөт бөх: Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, + 125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Наймдугаар сарын 21:
Бокс: Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн финал.
Чөлөөт бөх: Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Хөнгөн атлетик: Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.
Ийнхүү 16 хоног үргэлжлэх Олимпийн наадмын дэвжээнд Монголын баг тамирчдаа өдөр бүр харж, уухайлан дэмжих магадлал бий бөгөөд наймдугаар сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14,16,17,18,19,20,21-ний өдрүүдэд буюу 14 өдөр нь медалийн төлөө манай тамирчид өрсөлдөх шаанс ч байна.
Эх сурвалж:MSPU