...
...

Ж.Гантөгс өнөөдөр хасагдах шатны харваагаа хийнэ

Байт харваа:

Өглөө 9:13 цагт (Монголын цагаар 21:13 цагт) манай байт харвааны тамирчин Ж.Гантөгс маань хасагдах шатны эхний харваанд Тайландын харваач Тамвонг Виттая-тай цэц мэргэнээ сорино. Тайландын харваач нь 28 настай, Лондонгийн олимпд 33-р байранд орж байсан, Инчёны Азийн наадамд 17-р байранд орж байсан тамирчин байна.

Жудо:

Мөн эрэгтэй жудо бөхийн 73 кг жинд Г. Одбаяр маань Египтийн бөх Мохьелдин Мохамад-тай барилдана. Эмэгтэй жудо бөхийн 57 кг жинд Д. Сумъяа маань эхний тойрогтоо гоц мөргөж байгаа бөгөөд дараагийн тойрогт Нидерландын бөх Верхаген болон Сенегалын бөх Дийдхию нарын ялсантай нь барилдах юм байна.

Бокс:

Орой 17:30 цагт ( Монголын цагаар 8-р сарын 9-ний өглөө 5:30 цагт) боксын 46-49 кг жинд манай Г. Ган-Эрдэнэ маань Эквадорын боксчин Кипо Пилатахи-тай тулалдана. Тэрээр 26 настай бөгөөд Лондонгийн олимпд 9-р байр, Баку болон Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн 9-р байранд шалгарч байсан туршлагатай тамирчин байна.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ