АНУ-ын усанд сэлэлтийн үнэмлэхүй аварга Майкл Фелпс олимпийн наадмын 19 дэх алтан медалиа Риогийн олимпоос зүүлээ. Эрэгтэйчүүдийн 4x100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд 47,12 секунт нийт замыг туулж АНУ-ын усанд сэлэлтийн баг тамирчид нийтдээ 3 минут 09,92 секунтын амжилтаар Франц, Австралийг ардаа хийж алтан медаль авлаа. Харин Францын усанд сэлэлтийн баг тамирчид 3 минут 10,53 секунтээр мөнгө, Австралийн баг тамирчид 3 минут 11,37 секунтээр хүрэл медалийн эзэд тус тус болсон байна. 2008 оны Бээжингийн олимпоор энэ төрөлд дэлхийн болон олимпийн рекордыг тогтоож байсан АНУ-ын тухайн үеийн бүрэлдэхүүнээс Майкл Фелпс л ганцаараа энэ удаагийн алт авсан багт багтаж байгаа билээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250