Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Мөнгөн медалийг Жигжидийн Мөнхбат 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Хүрэл медалийг Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг гурав 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
Зуны олимпийн наадмаас нэг спортын төрлөөр анх удаа 4 медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
Зуны олимпийн наадмаас спортын нэг төрлөөр анх удаа 3 хүрэл медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
* * * * *
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт Х.Баянмөнх 1964, 1968, 1972, 1976, 1980 онуудын Зуны олимпийн наадамд нийтдээ 5 удаа оролцож эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон.
Монголын шүүгдээс төдийгүй эрэгтэй шүүгчдийн дотроос Зуны олимпийн наадамд анх удаа шүүгчээр Очирын Цэрэндагва 1968 онд Мексик улсын Мехико хотод оролцсон.
* * * * *
Залуучуудын зуны олимпийн наадмаас монголын эмэгтэй тамирчдаас анхны Алтан медалийг Баатарзоригийн Батцэцэг 2010 онд Сингапур улсад болсон Залуучуудын зуны наадмаас, анхны Мөнгөн медалийг Болормаагийн Дөлгөөн 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод авсан.
Эмэгтэй тамирчдаас олимпийн анхны алт, мөнгөн медалийг эмэгтэй чөлөөтийнхөн хүртвэл ахмад бөхчүүд бид маш их баярлана гэж Х.Баянмөнх ярьж байжээ
2012 онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль авсны дараа Дархан аварга Х.Баянмөнх сэтгэгдлээ ярихдаа “1969 онд Энэтхэг улсын Дели хотод болсон ДАШТ-нээс анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат монголын тамирчдаас анх авсан, 1971 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нээс Б.Жамсран бид хоёр монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос анхны мөнгөн медалийг авчихаад ДАШТ-нээс анхны алтан медалийг нь чөлөөт бөхийнхөн авах ёстой гэж бид ярилцдаг байсан ч амжаагүй байтал Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд Англи улсын Йорк хотод болсон байт сурын ДАШТ-нээс анх хүртсэн. Тэгээд бид олимпийн анхны алтан медалийг нь авах юм шүү гэж ярилцдаг байсан ч чадаагүй өнгөрсөн, жудо, боксынхон анхны алтан медалийг 2008 авч онд бид хоцорсон. Эмэгтэй тамирчдаас Д.Мөнхбаяр 1972 онд Испани улсын Барселона хотод анхны хүрэл медалийг авчихсан. Одоо олимпийн наадмаас манай эмэгтэй тамирчид алт, мөнгөн медалийг авч чадаагүй байна, иймд энэ хоёр медалийг манай эмэгтэй чөлөөтийнхөн бусдаас түрүүлж хүртвэл ахмад бөхчүүд бид маш их баярлана.” гэж өгүүлж байсан юм.
Эх сурвалж:МЧБХ
НЭГ СПОРТЫН ТӨРӨЛ БИШ ЭЭ, СПОРТЫН НЭГ ТӨРӨЛ ГЭВЭЛ ЗӨВ ЮМ АА, ҮҮНИЙГ БИЧИГЛЭГЧ МОНГОЛ ХЭЛЭНД МАРУУХАН НӨХӨР ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ