...
...

Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар нар Риод алдаршлаа

10 болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан таван тивийн 100 спортын сэтгүүлчийг өнөөдөр AIPS-аас алдаршууллаа. Зуны олимпийн нийслэл Рио хотын Barra da Tijuca дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д ёслол боллоо. Монгол Улсаас хоёр төлөөлөл багтаж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар хүртлээ. Ч.Отгонбаатар анх “Лондон-2012” олимпийн наадмын үеэр энэхүү шагналыг авч байлаа. Рио2016 түүний 13 дахь олимп юм. 

 

Эх сурвалж:MSPU

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • 100 СПОРТ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ, СПОРТЫН 100 СЭТГҮҮЛЧ ГЭЭЧ

  • Баяр хүргэе. Та хоёрт одоо нэг хүсэлт тавья. Сумьяаг луйвардсан шүүлтийн талаар дэлхий нийтэд зарлаад өгчих. Бэлэн барилдааных нь бичлэг байгаа. Олон жил улсын зардлаар олимптой хувь заяагаа холболоо. Үүнийг л хийж чадвал та 2-ын гавьяа тэр. Хөдөлмөрийн баатар юу ч байсан өгөх байх. Ядахдаа ард түмний гавьяат

Онцлох мэдээ