...
...

Г.Одбаяр шөвгийн 16-с тэмцээнээ дуусгалаа

"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Одбаяр хүч үзэж эхний ялалтаа Египтийн бөхийг даралтаар цэвэр ялснаар авч хоёрдугаар тойрогт шалгараад байсан билээ. Тэгвэл хоёрдугаар тойрогт түүний учраа нь АНУ-ын Монтенегро гаралтай 27 настай бөх Николас Дельпополо байсан. Хоёр бөх үндсэн цагт хоёр хоёр торгуультай тэнцэж нэмэлт цаг сунгасан. Улмаар нэмэлт цагт Н.Дельпополо вазари үнэлгээ авч манай бөх Г.Одбаярыг шөвгийн 16-с мулталлаа. Пан Америкын нэг алт дөрвөн хүрэлтэй Н.Дельпополо ийнхүү шөвгийн наймд шалгарч байна. 

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ