...
...

Хүсэн хүлээсэн Риогийн медаль Д.Сумъяагийн хөлснөөс үнэртэж эхэллээ

"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр эмэгтэй 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эхний ялалтаа ДАШТ-ий хүрэл медальтай Недерландын Санне Верхагенийг торгуулиар ялж шилдэг наймд шалгараад байсан. Недерландын бөхөд манай Д.Сумъяа 2014 оны ДАШТ-ий медалийн төлөө ялагдаж байсан бөгөөд энэ оны "Мастерс"-д ялаад байсан юм. Тэгвэл түүний хэсгийн аваргын төлөөх барилдааны өрсөлдөгч нь Португалын бөх ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальт Тельма Монтейро байлаа. Улмаар хоёр бөхийн барилдаан үндсэн цагт мөн л тэнцэж нэмэлт цаг сунган барилдсан. Нэмэлт цагт Португалын бөх Т.Монтейрог шүүгч торгосноор МУГТ Д.Сумъяа хагас шигшээд өрсөлдөх эрхээ авч мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо. Монголчуудын хүсэн хүлээж буй Риогийн олимпийн медалийн үнэр Д.Сумъяагын хөлснөөс үнэртэж эхэллээ. 

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ