Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
"А" хэсгийг тэргүүлсэн Д.Сумъяа эхний тойрогт хийлж, Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм. Хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар ялсан.
Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж үндсэн цаг эхлээд 22 дохь секунт үргэлжилж байх үед Иппон үнэлгээгээр цэвэр ялж мөнгөн медалийн болзол хангалаа. Ийнхүү Рио Де Жанейро хотод явагдаж буй Олимпийн гурав дахь өдөр МУГТ Д.Сумъяа Монгол улсад эхний медалийг авчрах нь тодорхой боллоо. МУГТ Д.Сумъяа алтан медалийн төлөө Румын, Бразилын бөхчүүдийн ялсантай нь барилдах болно.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
za bayar hurgie uneheer daichin saihan barildlaa