"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүд 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн. Тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмотог үүрэх мэхээр цэвэр ялж, финалд шалгараад байлаа. Улмаар аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх дэлхийн аварга Рафаэла Силватай хүч үзэж вазари үнэлгээгээр харамсалтай хожигдлыг авч Риогийн Олимпоос мөнгөн медалийг зүүж байна. Монголын хөгжөөн дэмжигчдын хүсэн хүлээж байсан Риогийн Олимпийн эхний медалийг эх орондоо авчирсан МУГТ Д.Сумъяадаа баяр хүргье!.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
BAYAR HURGEY,SUMYA