"Рио-2016" Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд нийт 26 бөх өрсөлдөж байгаагаас Дэлхийн аваргын хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадмын V байрын эзэн Ц.Мөнхзаяа "А" хэсэгт багтсан. Тэрээр эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнтэй барилдаж илт давуу даралтаар цэвэр ялж шөвгийн 16-д шалгарсан билээ. Харин шөвгийн 16-д БНХАУ-ын бөх Ян Жуншяатай барилдаж эхлээд Юүко үнэлгээ аван илүүрхэж байсан ч даралтанд орж даралтнаас гарч чадалгүй байсаар ялагдал хүлээж мөн л Риогийн Олимпийг харамсалтайгаар орхиж байна. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарч барилдаж байснаас манай бөх хоёр удаа ялж байсан бол энэ удаад ялагдаж ялалт ялагдлын тоо хоёр хоёр болон тэнцэж байна.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ARAI L HARIUTSLAGGVI BAISAN DA
mongolchyya myysain hyjaanyyd gedeg bizdee.lyivardyylsan gej helchih.hoolnii sav mini.zardaliig telvvl,beltgel hiideggvi peediideg hovshyyd
ene heden teeneg garuud odoo naad judo mudo goo boloi zasag tur hyamarltai bhad buun zardal bolj yvchad chatsag tsarailad
Erthen dabsandaa ybtsgaayaa