...
...

Б.Чинзориг 64 кг-ын жингийн салхийг хагална

Олимпийн наадмын боксын тэмцээнүүд өнөөдөр 64 кг болон 56 кг-ын жингүүдээр үргэлжлэн явагдана. Риогийн олимпод оролцож байгаа манай зургаан эрэгтэй ширэн бээлийтнүүдээс хөнгөн жин болох 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчин Куйпо Пилатаксид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл бусад тамирчдын хувьд цааш хасагдах шатны тоглолтуудыг хийж байгаа. Өчигдөр Монгол түмний хүлээлтийг үүсгэж байгаа бас нэгэн тамирчин болох Д.Отгондалай 60 кг-ын хүчтэй өрсөлдөгчдийнхөө нэг болох Нидерландын Энрико Лакрустай тоглож ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдсэн. Д.Отгондалай шөвгийн наймын тоглолтоо наймдугаар сарын 13-нд хийнэ. Харин өнөө шөнө Монголын цагаар эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж байгаа Б.Чинзориг эхний тоглолтоо Катарын боксчин Туласи Тарумалингамтай хийснээр 64 кг-ын жингийн салхийг хагалах болно. Д.Сумъяагийн эхлүүлсэн медалийн буухиаг үргэлжлүүлэх болтугай хэмээн ний Монголчуудын өмнөөс Б.Чинзоригтоо ерөөж байна.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Энхтулга

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ