...
...

Л.Отгонбаатар шөвгийн 16-д Кубын бөхтэй барилдана

"Рио-2016" Олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын барилдаанд нийтдээ 30 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Энэ жингийн барилдаанууд яг одоо шөвгийн 16-ын барилдаанаар үргэлжилж байгаа. Тэгвэл Монголчууд бидний бас нэгэн захыг нь мушгин суугаа тамирчин бол Л.Отгонбаатар эхний тойрогтоо Голландын урдаа барьдаг бөхчүүдийн нэг Дэлхийн Мастерын хүрэл медальт Ноел Вантендыг 2 минут 03 секунтэд "Иппон" үнэлгээгээр цэвэр ялж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ аваад байна. Манай бөх шөвгийн 16-д Лондонгийн Олимпийн мөнгөн медальт Кубын шилдэгүүдийн нэг Эшли Гонзалестай хүч үзнэ. Үндэсний бөхийн суурьтай Л.Отгонбаатар маань шилдэг 16-д шилдэг барилдаанаа үргэлжлүүлэх болтугай.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Энхтулга

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ