...
...

М.Анхцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ

"Рио-2016" Олимпийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг жинд  хүч үзэж байгаа М.Анхцэцэг огцом өргөлтөөр 106 кг-ыг өргөөд байсан бол, түлхэлттэй өргөлтөөр эхний оролдлогороо 131 кг захиалж амжилттай, хоёр дахь оролдлогоороо жингээ ахиулж 135 кг-ыг захиалж амжилтгүй болгосон. Гурав дахь оролдлогодоо дахин өргөсөн ч мөн л амжилтгүй болгож нийт 237 кг-аар тэмцээнээ өндөрлүүллээ. Монголын хүндийн өргөлтийн түүхэнд бас нэгэн түүхийг өөрийн нэр дээр бичиж яваа 18-хан настай залуу тамирчны хувьд анхны олимпдоо маш сайхан оролцлоо. Түүнд маш их ирээдүй байгааг дэлхий нийт харсан гэхэд болно. М.Анхцэцэгтээ цааш цаашдын тэмцээнд нь амжилт хүсье!.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Энхтулга

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ