“Рио-2016” Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 78 кг-ын жинд манай бөх П.Лхамдэгд Унгар улсын бөх Абигейл Жоатай эхний тойрогт учраа таарч барилдана. Өмнө нь П.Лхамдэгд Унгарын бөхтэй дөрвөн удаа учраа таарахдаа гуравт нь ялагдаж байсан юм. Энэ жил 29 настай П.Лхамдэгд Унгар бүсгүйгээс дөрөв эгч бөгөөд 2011 онд Азийн аварга болж байсан туршлагатай бөхчүүдийн нэг билээ. П.Лхамдэгд эхний тойрогтоо Абигейл Жоаг ялах юм бол, хоёр дахь тойрогт 2015 оны ДАШТ-ий аварга Их Наран улсын 26 настай залуу бөх Мами Юмэкитэй барилдах болно.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250