...
...

Г.Нандинзаяа анхны Олимпдоо өрсөлдөж байна

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар Риогийн Олимпийн буудлагын төрөлд хүчтэй өрсөлдөгч байж чадалгүй тэмцээнийг орхисон билээ. Тэгвэл тэдний дутууг гүйцээхээр эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалд буудах дасгалд ОУХМ Г.Нандинзаяа өрсөлдөж байна. Нийтдээ 51 тамирчин энэ дасгалд буудаж байгаа билээ. Г.Нандинзаяа хийн урт бууны 10 метрийн дасгалд цэц сорьсноос 14-р байранд жагсаад байсан. Энэ жил дөнгөж 22-хон настай Г.Нандинзаяа анхныхаа Олимпод оролцож байгаа нь энэ юм. Г.Нандинзаяагын хувьд 2012 онд Оюутны ДАШТ-ий хошой алтан медаль, 2013 онд Оюутны Универсиад наадам, мөнгө, хүрэл медаль, 2016 онд Бразилын Олимп зохион байгуулагдаж байгаа Рио Де Жанейро хотноо явагдсан “Дэлхийн цом”-оос хүрэл медалийг тус тус энгэртээ гялалзуулж байсан Монгол Улсын өсөн дэвшин гарч ирж байгаа шилдэг мэргэн буучдын нэг билээ. Г.Нандинзаяа Монголын цагаар 21:00 цагаас тэмцээнээ энэ эхлүүлэн өрсөлдөж байгаа юм.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ