...
...

Д.Отгондалайг Монголчууд бүгд дэмжиж байна

Өнөөдрийн Монголчуудын хувьд хамгийн их хүлээлттэй байгаа тулаан бол ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан билээ.   Манай цагаар наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 минутанд болох энэ тулаанд Франц болон Монголчууд тэр чигээрээ анхаарлаа хандуулж байгаа юм. Учир нь манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ. Франц залуу 21 настай. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан. Риогийн рингнээ Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж, хагас шигшээд шалгарчээ. Оки буюу Д.Отгондалай Монголчууд биднийг аль хэдийнээ огшоож хүрэл медалийн болзол хангаж медалийн өнгөө хувиргах тулааныг үүрээр хийх юм. Окид бид найдаж байгаа. Учир нь Д.Отгондалай энэ жил маш сайн формтой байгаагаас гадна энэ жиндээ шилдэгүүдийн нэгээс гадна алтан медалийн төлөө тоглох тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа билээ. Магадгүй өнөө шөнө Монголчууд бидний хувьд талбай дээр хүрэл медалийн баяраа тэмдэглэх бас нэгэн шөнө байж болох ч Оки алтын төлөө тоглоно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа юм. Цусны тулаанч Окигоо бид Монголын цагаар үүрийн 06:30 минутанд дэмжих нь ээ. Монголчууд илүү илүү.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ