"Рио-2016" зуны XXI-ээр Олимпийн эрэгтэйчүүдийн боксын 56 кг-ын жинд хүч үзсэн Э.Цэндбаатар шөвгийн наймын тоглолтоо АНУ-ын 19 настай боксчин Шакур Стивенсонтой хийлээ. Хоёр тамирчин гурван үеийн турш маш өрсөлдөөнтэй тоглолтыг хийсний эцэст АНУ-ын боксчин шүүгчдийн саналыг авснаар хожил авч тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр боллоо. Эхний үед манай тамирчин Э.Цэндбаатар урагшаа довтолсон тоглолтыг үзүүлсэн ч АНУ-ын боксчин гурван шүүгчийн саналыг авч чадсан. Тэгвэл хоёр болон гуравдугаар үеийн тулааныг мөн л АНУ-ын боксчин гурван шүүгчийн саналаар авснаар ялалт байгуулсан.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Tsendbaatar buheldee sn bsan, Uuriin chadal abiyasaa gargasan.Daraa olimpid abarga bno. Yalt ch ugui much dutaad blaa. Iluu yumand argagui. Duud amjilt husie.
Yasan sul togloboo garch irexiin l aisan yadarsan shinjtei urd togloltond sain bsan ene uda yagad iim bolchboo beltgel ixdebvv