"Рио-2016" зуны XXXI-ээр Олимпийн наадам эдгээр өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжилж байгаа билээ. Шүүлтийн тал дээр олон асуудал гаргаж байгаа Риогийн Олимпийн боксын 60 кг-ын жинд шүүгчдийн бас нэгэн алдаанаас болж хохирогч болсон Д.Отгондалай маань хүрэл медалиа гардан авчээ. Энэ жинд Бразилийн боксчин Робсон Кончейчао түрүүлж, Францын Софьян Үмия мөнгөн медалийн эзэн болсон. Боксчдын нүүрийг тахалж цор ганц медалийг зүүгээд байгаа Д.Отгондалай тоглолтын дараа хэлэхдээ: "Өчигдөр, тэмцээн дууссаны дараа тоглолтын бичлэгүүдийг олж үзлээ. Яах аргагүй л гомдолтой санагдаж байна лээ. Ганц би гэлтгүй тамирчин хүний амьдрал ийм л дээ" хэмээн харуусалтай хэлж суусан. Ямар ч байсан Монгол улсад "Рио-2016" зуны Олимпийн хоёр дахь медалийг авчирсан Окидоо спортын их замналд нь өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.!
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Тэнгис
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
100$ daitai 50$ gej haan ch bhgui, dugui yalagdsandaa taarch amidra
Altiin daitai hurel gedgiig ju gj oilgox be ? Uursdiiguu huuraad bgaa uymuudaa alt bol alt hurel bol zugeer huren ungutei tumur shtee yundaa ingeed bugdeeree gonginood bgaaa boloo chadal n ene bna
ЭНЭ ЗАЛУУГ ХАРААД Л ТАМИРЧИН ХҮН ТЭГЭЭД Ч БОКСЫН СПОРТ ХҮНД ЯМАР ГАЙХАЛТАЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭР АУГАА СЭТГЭЛИЙН БЯД СУУЛГАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ. ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРХИЙГ ӨӨРТӨӨ АГУУЛСАН ЭНЭ ЗАЛУУГИЙН ХҮЗҮҮНДЭХ МЕДАЛЬ АЛТ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН. ЭНЭ ЗАЛУУГИЙН ТОГЛОЛТЫГ ХАРААД ЯЛАГДСАН ХИРНЭЭ ОМОГ БАРДАМ ЗОГСОЖ БАЙСАН НЬ ТЭДГЭЭР МУУСЙАН АВИЛГАЧИН ШҮҮГЧ НАРТ ГОЁ ХАРИУЛТ БОЛСОНДОО. МОНГОЛ ХҮН БҮР НҮДЭНДЭЭ НУЛИМСТАЙ ХИРНЭЭ ЧАМААР БАХАРХАЖ ӨӨ ЭНЭ ЗАЛУУ БРАЗИЛИЙН ТЭР ОРДНООС МОНГОЛ ГЭДЭГ ХҮЧИРХЭГ НЭГЭН УЛСЫН ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТАМИРЧИН ГЭДГЭЭ ТУНХАГЛАЖ БАЙГААГ НЬ ХАРААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАХАРХСААН.ООКИ ДАРААГИЙН ТЭМЦЭЭНД РИНГИЙН БОЛОН ХАЖУУГИЙН ШШҮГЧТЭЙ НЬ НАМ ЦОХИХ СЭТГЭЛИЙН БОЛООД УР АВЬЯАС ЧАМД БАЙГААГ ДЭЛХИЙН СПОРТЫГ ДЭМЖДЭГ ХЭДЭН ТЭРБУМ ХҮН ХАРСААН