"Рио-2016" Олимпийн наадам эдгээр өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотноо амжилттай үргэлжилж байна. Манай тамирчдаас одоогийн байдлаар боксын төрөлд Д.Отгондалай, Д.Сумъяа нар эх орондоо мөнгө болон хүрэл медалийг авчраад байгаа билээ.
Өнөөдөр буюу 8 сарын 18-ны өдөр манай тамирчид:
Чөлөөт бөх:
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг болон 53 кг жингүүдэд манай бөхчүүд өрсөлдөнө. Тэмцээн өглөө 10:00 цагт ( Монголын цагаар 22:00 цагт) эхлэх бөгөөд 63 кг жинд өрсөлдөх манай С. Батцэцэг маань Нигерийн бөх Блессинг Оборудуду-тай барилдана. Тэрээр 27 настай, 2012 оны Лондонгийн олимпд 18-р байр, 2010 онд Москва хотод болсон дэлхийн аваргад 11-р байр, 2011 онд Стамбул хотод болсон дэлхийн аваргад 19-р байр тус тус эзэлж байжээ. 53 кг жинд өрсөлдөх манай Э. Сумъяа маань Польшийн бөх Катарзына Кравцык-тай барилдах бөгөөд тэрээр 25 настай, 2013 онд Будапешт хотод болсон дэлхийн аваргаар 18-р байр, 2014 онд Ташкент хотод болсон дэлхийн аваргаар 5-р байр тус тус эзэлж байжээ. Манай бөхчүүдийн сугалсан оноолтыг бас зургаар оруулав.
Тэквондо:
Өдөр 12:45 цагт (Монголын цагаар 8-р сарын 19-ний 00:45 цагт) эрэгтэйчүүдийн 68 кг жинд манай П. Тэмүүжин маань Мексикийн тамирчин Саул Мачедо Гутьеррес-тэй тулалдана. Тэрээр 23 настай, өнгөрсөн жил Челябинск хотод болсон дэлхийн аваргад 3-р байр эзэлж байсан туршлагатай тамирчин байна.
Эх сурвалж:MSPU
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250