...
...

Гурвантэсийнхний эмгэнэл

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бүхэлдээ уур уурхайн нөлөөнд автах эрсдэлд орсныг дээд шатны байгууллага, төр засгийнхны сонорт хүргэж, анхаарлаа хандуулахыг уриалахаар "Гурван тэс эх нутаг" ТББ, “Баясах” багийн малчдын төлөөлөл​ 700 гаруй км замыг туулан нийслэлд ирж хэвлэлийн хурал зарласан юм. 

 

Цоохор ирвэсний өлгий нутаг хэмээгддэг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчид ирэх өвөл буух өвөлжөөгүй болсон тухайгаа тус хурлаар онцолж байна. 2009 оноос "Хайрхан толгой коал" компани Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт нүүрсний хайгуул хийхээр зөвшөөрөл үзүүлэн нутаг орныг сүйтгэх ажлаа эхлүүлжээ. Харин 2013 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийн лиценз хууль бус болох нь шүүхээр тогтоогдож, хүчингүй болгосон байна. Улмаар 20 тэрбум төгрөгийн нөхөн олговор төлөх шийдвэр гаргажээ. Гэвч 2015 оноос хойш дахин лицензээ сэргээж хайгуулын ажлаа дахин эхлүүлсэн нь малчдыг бэлчээргүйдүүлэхэд хүргэсэн байна.

Нэгэнт шүүхээс хууль бусаар олгогдсон лиценз гэдгийг нь тогтоосон байтал өнгөрсөн онд дахин хайгуулын зөвшөөрөл олгосон нь гайхалтай. Ийм улаан цайм зүйлийг нутгийн иргэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээс ч аргагүй юм. Энэ компанийн балгаар бэлчээр нутаг сүйдэж, хүн ардын эрүүл мэнд хохироод зогсохгүй тухайн бүсэд идээшдэг ирвэс, аргал, янгир, эмийн ургамлууд сүйдэх аюулд хүрээд байгаа гэнэ. 

Мөн Гурвантэс сумын Баясах багт “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд 10 гаруй мянган га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Эндхийн 20 орчим булаг шанд ширгэх, 40 орчим өрхийн 13 мянга орчим толгой мал бэлчээргүйдэх эрсдэлд ороод байгааг учирлалаа.

 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)
  • Litsenziig hurdan tsutsalj shiidverleh heregtei. Mongol eh orniig mini tonohoo zogsoo.

  • Мөнгө хужаа хоёрт толгойгоо худалдсан ардчилсан урвагчдын гайг яаядаа!!Цаазалмаар байгаамдаа

  • Durgui hurgeed bval alaad hayachihna shuu Duugai bgaarai

  • Хохь нь хэн эзэн нь биш бол гэсийн

  • mongolchyydaa bvgdeeree temtsii boseo

  • ГУРВАНТЭСИЙН АРД ИРГЭДЭЭ МАЛ БИЛЧЭЭР БАЙХГҮЙГЭЭС ГАДНА УДАХГҮЙ УУДАГ УС МАЛ ЧИНЬ ИДДЭГ ӨВС НОГОО ЧИНЬ ХОРДООД ТА НАР Ч ӨӨРСДӨӨ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРНО.ИЙМ УЧРААС ТА НАР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙХААР ТЭР УУРХАЙГ МАЛЧДЫН БОЛОН АРД ИРГЭДИЙН ХҮЧЭЭР БҮСЛЭН ХАА. ХЭДЭН ТӨГРӨГ АМЛАСАН Ч БҮҮ БУУЖ ӨГ. ЯАГААД ГЭВЭЛ ТА БИДНИЙ ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ҮЕ УХАГДАЖ ЗЭРЭМДЭГЛЭСЭН ГАЗАР НУТАГ МАЛЫН БЭЛЧЭЭРГҮЙ ХӨСӨР ДААСАН ХӨРС ШОРООГ ХАРААД БИДЭНД ГОМДОНО.БИД ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ИЙМ ГАЗАР ҮЛДЭЭХ ГЭЖ ҮҮ? ТА НАРЫН ТЭМЦЭЛ ЗААВАЛ ЯЛНА. ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ТЭМЦЭЛ ШУДРАГА. ТА НАР ТӨРӨӨС ЮУ Ч ХАРААД ХЭРЭГГҮЙ ЭХ НУТГАА АВАРЬЯА

  • Us bulag shand shirgene gdeg ayul shvvv t

  • Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • МАН энийгээ цэгцэл хурдан тэр мөнгөний тоо хэрэггүй монголын ашигт малтмал газар шороо бидний өмч бидэнд өг тэгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

  • Choijilsuren bolon MAH-aa boliulagui tsagt ingej bicheed ch nemerui

  • Чойжилсүрэнгийн компани шүү дээ одоо бүүр дийлдэхгүй биз

  • Африкийн араас орлоо шүү

  • ezengui tortoi uls mongoloos oor alga daa gants neg hunii shunalaas bolj buhel buten uls suirch bna daa

Онцлох мэдээ