...
...

Г.Мандахнаранг луйвардаж хөшгөө хаасан Риогийн Олимп

Хүн төрөлхтөний эв нэгдлийн гэгддэг зуны Олимпийн наадмыг энэ жил Бразил улсын Рио Де Жанейро хот зохион байгуулах эрхийг аваад байсан билээ. Риогийн Олимпод 206 орны 11,000 шахам тамирчид 306 багц медалийн төлөө өрсөлдсөн нь Олимпийн түүхэнд хамгийн олон тамирчид оролцсон Олимп болж түүхийн хуудсанд бичигдэв. Гэхдээ Бразил улс Олимпийн наадмыг зохион байгуулах гэж асар их мөнгө гаргасан нь Олимпийн наадмын бэлтгэл ажлаас л харагдаж байлаа. Бразил улсын ард иргэд ихэд эсэргүүцэж хямралтай цаг үед их мөнгө зарлаа хэмээж байсан ч тэд мөнгө урсгасаар л байсан. Асуудал үүгээр дууссангүй Олимпийн наадмын цэнгэлдэх барих газрын эргэн тойрондох айлуудыг нүүлгэх ажил багагүй хугацаа, хүч шаардав. Мөн хүн төрөлхтөнийг хэсэг хугацаанд айлгаад авсан Зика вирус Бразил улсад цөмтэй гэдэг нь Олон орны тамирчид, албаны хүмүүсийн санааг зовоож Зика вирусын эсрэг зарим орны тамирчид хувцас хүртэл хийлгэж өмсөхөөр болсон билээ.

Азаар одоохондоо Зика вирусын халдвар авсан тамирчид байхгүй байгаа ч Олимпийн үеэр хулгай, дээрэм их гардаг Рио Де Жанейро хотноо хэд хэдэн тамирчид дээрэмдүүлсэн хэрэг гарсан нь хамгаалалт хэр хангагдсаныг харуулсан юм. Ямар ч байсан сенсаци болсон Риогийн Олимп эхэлдгээрээ эхэлж олон олон тамирчид луйвардуулан ринг, дэвжээн дээрээс нулимстай бууснаар өндөрлөлөө. Магадгүй Бразил Олимп зохион байгуулах гэж урсгасан мөнгөө эргүүлэн олох гэж оролдсон нь энэ байх. Олон жишээнээс энэ цаг мөч хүртэл хамгийн их шуугиан тариад байсан луйврын нэг бол Ирландын боксчин Майкл Конланы буруу шүүлт байлаа.

Шүүгчийн шүүлтийн эсэргүүцсэн боксчин шүүгч рүү дунд хуруугаа хүртэл гаргасан юм. Харин хаалтын өдөр явагдсан манай тамирчид Г.Мандахнаранг луйвар дэлхий нийтийг цочирдуулж улмаар дэлхийн бүх хэвлэл мэдээллээр ДЧБХ, Олимп зохион байгуулах комиссыг шүүмжилж байна.

Эхлэхдээ л дуулиантай эхэлсэн Риогийн Олимп хаалтаа ч дуулиантайгаар хийлээ. Ямартай ч Олимп хөшгөө хаасан ч хөшигний ард суугаа луйварчид тун удахгүй шийтгэлээ амсах нь тодорхой. Олимп дууссан ч эдгээр асуудлууд эргэн олон улсын түвшинд яригдаж эхлэх нь тодорхой. Гэхдээ луйвар хийсэн хүмүүс нэгэнт авдгаа авчихсан болохоор ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байгаа биз ээ.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ