"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал С.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.
Өнгөрсөн хугацаанд С.Цэлмэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын менежмент, Металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулах төсөл, Хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулах, сайжруулсан түлш үйлдвэрлэх төсөл, Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл, Нүүрсний давхаргын метан хийн төсөл болон ашигт малтмалын хайгуул судалгаа хийх, ашигт малтмалын нөөц газарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэг дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байсан байна.
Мөн охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх болон хямд түлшээр хангах чиглэлүүдэд судалгаа шинжилгээ хийх, Эрдэнэс Монгол болон охин компаниудад хэрэгжүүлэх үр ашигтай бусад боломжит төсөл хөтөлбөрүүдийг судлах зэрэг ажлуудыг хариуцан ажиллажээ.
Эх сурвалж: Ord.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250